No menu items!
HomeХэн юу хэлэвН.Батзул: Хүүгээ бүрэн эмчлүүлээд мөнгө үлдвэл нэг ч зоос үлдээлгүй сайн үйлсэд...

Н.Батзул: Хүүгээ бүрэн эмчлүүлээд мөнгө үлдвэл нэг ч зоос үлдээлгүй сайн үйлсэд зориулна

-

“Цусны цагаан эсийн хорт хавдар”-аар өвдсөн зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав, эээж монголчуудаасаа тусламж хүсэж, Сүхбаатарын талбай дээр хандив цуглуулж байна.

Б.Тэмүүлэн хүү 2019 оноос хойш ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан ч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ.

Хагалгааг Монголд хийх боломжгүй бөгөөд Турк улсад 520 сая төгрөгөөр мэс засалд орох боломжтой байгаа юм.

Хагалгаанд орохын тулд хүүгийн эгч, дүү болох өхөөрдөм жаахан охид донор болохоор бэлдэж байна. Н.Батзулын гэр бүл бүхий л хөрөнгөө зарж, найз нөхөд, хамаатнаасаа тусламж авсан ч 100 орчим сая төгрөг цуглуулсан байжээ.

Аргагүйн эрхэнд эцсийн найдвар тээн, элэг нэгт ард түмнээсээ хандив хүсэж, талбай дээр зогсох болсон юм. Тэдэнд нэг өдрийн хугацаанд 400 сая төгрөг цуглажээ.

“Эмнэлэгт байгаа хүү дээрээ нүүр бардам очиж чадахаар боллоо, Биднийг зогсолтгүй дэмжсэн дэмжсээр байгаа Монголынхоо ард түмэнд гэр бүлийнхээ зүгээс хүүгийнхээ өмнөөс маш их баярлалаа. Та бүгдийн минь буян заяа нь үрийн үрдээ дэлгэрч эрүүл энх саруул сайхан аз жаргалтай элэг бүтэн байхын ерөөлийг өргөж байна. Одоо ч биднийг дэмжсээр сэтгэлийн хандиваа өргөсөөр л байгаа ард түмэндээ дахин дахин талархаж байнаа. Бид хүүгээ бүрэн эмчлүүлээд ирэхэд магадгүй бидэнд мөнгө үлдсэн байвал нэг ч зоос үлдээлгүй дутаалгүйгээр Сайн үйлсэд зарцуулах болноо гэдгээ Хүүгийнхээ нэрийн өмнөөс амлаж байна. Баярлалаа та бүхэндээ” хэмээн итгэл, хайр дүүрэн харцаар инээмсэглэх эгэл жирийн аавын халуун дулаан яриаг хүргэе.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд