No menu items!
HomeОнцлох үйл явдал"Тэтгэврийг 5 жилийн цалингийн дунджаар тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй бол УИХ-ын...

“Тэтгэврийг 5 жилийн цалингийн дунджаар тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй бол УИХ-ын даргын нутагт жагсана”

-

УИХ-ын Чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж саналаа хэллээ.

Тэрбээр “Тэтгэвэр тогтоохдоо 7 биш 5 жилийн цалингийн дунджаар тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардахад УИХ-ын дарга “Байнгын хороогоор наад асуудлаа ярь” гэдэг чиглэл өгсөн. Би МАН-ын гишүүн биш. Танай намын бүлгийн юу шийдсэнийг ерөөсөө дагах шаардлага байхгүй. Яагаад гэвэл би сөрөг хүчнийх.

УИХ-ын гишүүн хууль өргөн барьсан бол тэр хуулийг нь хэлэлцүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна. Тиймээс энэ хуулийн төслийг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч гэж хүсэж байна. Хэрэв ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй бол НББХ-ны дарга М.Оюунчимэгийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн Ялалтын талбай дээр ахмадуудтайгаа хамтраад жагсана. Цаашлаад УИХ-ын даргын сонгогдсон Баянхонгор аймагт очиж жагсана. Бүр болохгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сонгогдсон Хэнтий нутагт очино. Түүнчлэн бүх аймаг, сумдад үргэлжлүүлнэ гэдгийг хэлье” гэлээ.

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд