No menu items!
HomeОнцлох үйл явдалСогтуу жолооч машинтайгаа талбай дундуур давхилаа

Согтуу жолооч машинтайгаа талбай дундуур давхилаа

-

Сүхбаатар дүүрэг 6-р хорооны нутаг дэвсгэр “Сүхбаатарын талбай”-н төв хэсэг рүү өнөөдөр 12:50 цагт улаан өнгийн “Toyota Aqua” маркийн автомашин нэвтрэн оржээ.

Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг таслан зогсоож шалгахад жолооч П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож дээрх үйлдлийг хийснийг тогтоосон байна.

Согтолтын зэргийг шалгахад 1.77 хувь байсан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулж, холбогдогчийг эрүүлжүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Тус зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд холбогдогч жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 з/-д заасан …, тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), …., хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, …, гэсэн жолоочид хориглосон заалтыг зөрчсөн байх тул та бүгд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, бусад хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд