No menu items!
HomeДэлхийКим Ё Жон: "БНСУ-ын Батлан хамгаалахын сайд бол ухаангүй амьтан"

Ким Ё Жон: “БНСУ-ын Батлан хамгаалахын сайд бол ухаангүй амьтан”

-

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон цэргийн хурцадмал байдлыг санаатайгаар хэтрүүлэн даамжруулж байна гэж Өмнөд Солонгосыг зэмлэн буруушаажээ. БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан Умард Солонгост цохилт өгөх улсынхаа зэвсэгт хүчний чадавхийн талаар хэвлэлд мэдэгдэл хийсэн юм. Үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагчийн дүү “БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Ук бол ухаангүй амьтан, цэрэг арми нь өрссөн цохилт хийх чадвартай гэж зарлаад байгаа нь хоёр Солонгосын харилцааг улам дордуулах болно. Ер нь цөмийн зэвсэгтэй улсад урьдчилж цохилт өгөх тухай ярьдаг хүн нэг бол галзуу, эсвэл ухаангүй амьтан. Хэрвээ ийм оролдлого гарвал Сөүл дэх гол цэгүүдийг устгах, Өмнөд Солонгосын армийг устгахад манай арми бүх хүчээ хайр найргүй чиглүүлнэ” хэмээсэн тухай БНАСАУ-ын цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн “БНСУ болгоомжгүй үгийнхээ хариуд ноцтой аюул заналтай тулгарч болзошгүй” гэж Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон мэдэгджээ. БНАСАУ-ын удирдагчийн ойрын туслах тэрбээр “Сөүл аюул гамшгаас сэргийлэхийг хүсвэл сахилга баттай байх хэрэгтэй” гэж нэмж хэлсэн байна.

БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ё Жоны хувьд хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн нь өнгөрсөн жилүүдэд олны анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд барууны зарим шинжээчид түүнийг ахынхаа орыг залгамжлах магадлал өндөртэй, үүнийгээ ч мэдэж байгаа тул ахынхаа заавраар улс төрийн томоохон мэдэгдлүүдийг зоригтой хийдэг болсон гэж үзэж буй.

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй, консерватив үзэлт Юн Сок Ёлын тэргүүлсэн шинэ Засгийн газар ирэх сард байгуулагдах гэж буй үед Солонгос хоорондын харилцааны асуудалд хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгээрээ алдартай Ким Ё Жоны хатуу үгтэй мэдэгдэл гарч байгаагаараа онцлог. БНСУ-ын Батлан хамгаалахын сайд мэдэгдэхдээ, “Хэрэв манай улс руу пуужин харвах тодорхой шинж байдал ажиглагдвал манай цэргүүд Умардын пуужин харвах цэгүүд, командлал, туслах байгууламжуудад нарийвчилсан сөрөг цохилт өгөх чадвартай” гэсэн юм.

Дашрамд дурдахад саяхан БНАСАУ шинэ тив алгасагч баллистик пуужин амжилттай туршсан билээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби цөмийн болон баллистик пуужингийн чадавхиа нэмэгдүүлэх чиглэлд гаргаж буй БНАСАУ-ын хүчин чармайлтад АНУ санаа зовнисон хэвээр байгааг онцолсон юм. Түүнээс БНАСАУ-ын сүүлд туршсан пуужингийн чадавхид санаа зовниж байгаа эсэх талаар тодруулахад дээрх хариултыг өгчээ.  

БНАСАУ өнгөрсөн пүрэв гарагт тив алгасагч баллистик пуужин харваж 1090 км ниссэн ба нислэгийн дээд өндөр нь 6248 км байсан гэж мэдээлсэн байна. Сөүл, Вашингтоны шинжээчдийн үзэж байгаагаар, пуужинг тэгш өнцгөөр харвабал хамгийн багадаа 13 мянган км нисэх бөгөөд энэ нь АНУ-ын эх газарт тусах чадалтай гэсэн үг аж.

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд