No menu items!
HomeХоол, шим тэжээл"Хүүхдийг зургаан сар хүрсний дараа нэмэлт хоолонд оруулахыг зөвлөдөг"

“Хүүхдийг зургаан сар хүрсний дараа нэмэлт хоолонд оруулахыг зөвлөдөг”

-

Хоолзүйч” фейсбүүк хуудастай хамтран мэргэжилтнүүдийн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. ШУТИС-ын багш, хоолзүйч Н.Сугар хүүхдийг хэзээ бор хоолонд оруулах талаар зөвлөмж хүргэжээ.

Тэрбээр, “Хүүхдийг бор хоолонд оруулахад үндсэн гурван шаардлага тавигддаг. Нэгдүгээрт, хүүхэд хамгийн багаар бодоход дөрвөн сар хүрсэн байх ёстой. Үүнээс өмнө хоолны тухай бодож болохгүй.

Хоёрдугаарт төрсөн биеийн жингээ хамгийн багаар бодоход хоёр дахин нугалсан байх шаардлагатай. Хэрэв хүүхэд 3,5 кг жинтэй төрсөн бол 7 кг жинтэй болж байж бор хоолонд орно.

Гуравдугаарт, хүүхэд өөрөө бие даан сууж сурсан байх шаардлагатай. Зургаан сар хүрсэн ч бие даан сууж чадахгүй байгаа тохиолдолд бор хоолонд орох хугацаа хойшилдог. ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөмжид хүүхдийг зургаан сар хүрсний дараа нэмэлт хоол буюу бор хоолонд оруулахыг зөвлөдөг.

Ээж нар “хүүхэд маань аяга, таваг дагуулж хараад байна, өлсөөд байгаа юм болов уу? Бор хоолонд оруулах болжээ” гээд байдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Хүүхэд хөгжиж байгаа учраас шинэ содон зүйлийг дагуулж харна, ажиглана. Энэ бол рефлекс. Тиймээс хүүхдийг зургаан сар хүрсний дараа нэмэлт хоолонд оруулахыг зөвлөж байна.

Хүүхэд зургаан сар хүрсний дараа манай орны нөхцөлд ихэвчлэн тараг өгдөг. Тараг нь хүүхдийн гэдсэнд өнгөр тогтоох буюу ашигтай бичил биетийг агуулж байдаг учраас өгөхийг зөвлөдөг. Гэхдээ их хэмжээгээр өгч болохгүй. Эхний өдөр нэг халбага, дараагийн өдөр хоёр халбага гэх мэтчилэнгээр хэмжээг нь нэмээд явна.

Мөн хонины сүүл хөхүүлэх уламжлал бий. Уламжлалаа дагах нь зүйтэй. Ясны шөл гаргаад, түүнийгээ төрөл бүрийн ногоогоор баяжуулж өгөх нь зөв. Гэхдээ ээж өөрөө огт хэрэглэж байгаагүй ногоог өгөх нь хүүхдийн гэдсийг хямрааж, гүйлгэж, суулгах шалтгаан болно гэдгийг анхаараарай” гэлээ.

Эх сурвалж: Хоол зүйч

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд