No menu items!
HomeТүүхХолбоотнуудын нам дарсан нууц

Холбоотнуудын нам дарсан нууц

-

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1945 оны 4-р сарын 18-нд Германы Модель, Буш, Кессельринг тэргүүтэй Рурийн группийн 320 мянга орчим цэрэг Холбоотны армид бууж өгчээ. Энэ их цэргийг х о р ь ж байх хэд хэдэн  л а г е р и й г  Рейн мөрний орчимд яаран байгуулсан бөгөөд цаашдаа бууж өгөх цэргийн тоо нэмэгдэх хэрээр тэнд нийтдээ 19  х о р и х  л а г е р ь шинээр нээж, гурван сая гаруй цэргүүдийг тэнд харгалзах болсон юм. Мөн Франц болон Германы баруун хэсэгт дахиад сая гаруй цэрэг хоригдож байсныг нэмэх хэрэгтэй.

Холбоотнууд эдгээр Герман цэргийг ийм хүнд нөхцөлд намрын дунд хүртэл энд байлгасан ба тодорхой зорилготой байсныг заавал хэлэх хэрэгтэй болов уу. Зөвхөн Operation Unthinkable (Холбоотнууд Улаан армийн эсрэг Германы бууж өгсөн цэргүүдийг ашиглан д а й т а х төлөвлөгөө) зэрэг ажиллагааг хэлэхэд хангалттай.

Гэхдээ энэ  лагерийн  нөхцөл байдал Германы цэргүүдэд олзлогдсон Холбоотны цэргүүдийг х о р и х байрнаас хэдэн арав дахин хүнд, муу байсан төдийгүй олон түүхчид тэдгээр цэргүүдийн х о р и г д о ж байсан нөхцөлийг Германд Зөвлөлтийн о л з л о г д с о н цэргүүд болон Польшийн еврей иргэдийг х о р ь ж  байсан нөхцөлтэй адилтгадаг байна.

Гэв гэнэт ийм олон хүнийг бөөнд нь харгалзаж, хооллож байх хэтэрхий төвөгтэй гэмээр ажил толгой дээр нь овоорч ирэхэд Холбоотнууд барьц алдсан гэж хэлж болох юм. Ганц нэгхэн сарын дотор гурван сая гаруй хүнийг тэжээж, харж ц а г д а ж байх ажил гэнэт гарч ирэх нь ямар ч эдийн засгийг сөхрүүлэх хүнд ажил байсан гэдэг нь ойлгомжтой. Харин аз болж дулаан зөөлөн уур амьсгалтай газар байсан тулдаа тэр олон сая хүн тэр чигээрээ  “дуусчихалгүй”  өнгөрсөн байна.

Эрүүл мэндийн ямар нэг үйлчилгээ тусламж гэж юм ер үгүй, тортой төмөр утсаар хашсан төдий ийм нөхцөлд янз бүрийн халдварт өвчин ихээр гарч олон хүн ү х э ж байсан бөгөөд германчууд өөрсдөө газар ухан оромж төдий юм хийж толгой хоргодож байлаа.

Германы лагерьт байсан шиг ядаж “барак” (о л з л о г д о г с д ы г бөөнөөр нь хорих том байшин-саравч ) мэтийн юм юу ч байхгүй задгай газар!

АНУ-ын дэслэгч генерал Хитоны хэлснээр бол эдгээр л а г е р у у д а д “хоол хүнсний дутагдал газар авсан” байсан гэх ба энэ нь үнэндээ бол   ө л с г ө л ө н г   л   гоё сайхнаар хэлсэн хэрэг.

Байдал ийм хүнд байсан ч гаднаас энгийн иргэдийг хоол хүнс оруулахыг хориглож, ийм оролдлого хийвэл шууд гал н э э х болно гэж анхааруулж байжээ. Бас эдгээр х о р и х л а г е р ь т Улаан загалмай нийгэмлэг болон хүмүүнлэгийн аливаа байгууллагын үйл ажиллагаа явуулахыг хориглож, гадна дотны ажиглагчдыг ойртуулахгүй, нууж байсан гэдэг.

АНУ-ын албан ёсны мэдээгээр эдгээр л а г е р у у д а д байсан хүмүүсийн доторх н а с баралт ердөө 0,2 хувьтай гэх боловч гэрэл зургуудаас харахад энэ тоо хэр үнэн болох нь ойлгомжтой.

Харин Германы түүхчдийн тооцоогоор энд х о р и г д о ж байсан бараг 1,5 сая цэрэг (энд өч төчнөөн эмэгтэйчүүд, эмч сувилагч нар байсан гэдгийг мартаж болохгүй) с у р а г г ү й  а л г а болсон юм байна. Аливаа тооцоонд оролгүй   а л г а   б о л с о н   энэ их хүн хаачсан юм бол?

Канадын түүхч Жеймс Бак, Америкийн офицер Эрнест Фишер нарын үзэж байгаагаар эдгээр л а г е р у  у д а д байсан хүмүүсээс хэдэн зуун мянгаар тоологдох хүмүүс  ө л с ө ж,   ө в д ө ж   ү х с э н   гэх бөгөөд Америкийн хариуцсан л а г е р у у д а д 800 мянга, Англи болон Францын хариуцаж байсан хэсэгт 250 мянга гаруй немцүүд ү р э г д ж э э. Нөгөө а л г а болсон хүмүүсийн сураг эдгээр тоон дотор яваа юм биш биз? Ер нь 1,5 сая хүн гэдэг хэр  их тоо вэ?

Америкийн армийн Дэлхийн хоёрдугаар дайнд а л а г д с а н цэргийн нийт тоо зарим тооцоогоор 400 мянга дөнгөж давж байсан гэдгийг нэг сануулах нь зөв болов уу. Дайтаж байлдаж байгаад ү х с э н биш бууж өгөөд х о р и г д о ж байгаад ү х с э н байж болох 1,5 сая хүн…

Эдгээр лагерьт байгаад амьд үлдсэн Михаэль Прибке гээч хүн энэ тухай дараа нь бичихдээ “Бид Зөвлөлтийн  о л з л о г д о г с о д т о й   хүн ё с н о о с гадуур харьцаж байсан нь яах аргагүй үнэн. Тэгэхээр оросууд бидэнтэй нялуурахгүй байхыг ямар нэг хэмжээгээр ойлгож болох юм. Харин бид америкчуудтай яаж харьцаж байсныг Холбоотнууд мэдэхийн сайнаар мэдэх боловч биднийг  х а р х  адил өлсгөлөнгөөр а л ж байсныг би хувьдаа мартаж чадахгүй нь”  гэж байжээ.

Гэхдээ о л з л о г д с о н герман цэргүүд бөөн бөөнөөрөө ө л с ө ж   ү х э ж байсан үйл явдал мөн Дорнод фронтод ч гарч байсан юм. Сталинградын бүслэлтийн дараа Германы 330 мянга гаран цэрэг бууж өгөн, эдгээр ө л с ө ж ядарсан, нэгийгээ и д э х дээрээ тулсан (ийм явдал болж байсан тухай баримтууд бий) олон мянган цэргүүдийг Улаан армийнхан хооллож, эмчилж чадалгүй байсаар ихэнхийг нь ү х ү ү л с э н түүх бий. Ядаж дүн өвлийн цаг байсан гэдгийг хэлээд ч яахав.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд