No menu items!
HomeЭрүүл мэндХөтөч: Зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүд

Хөтөч: Зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүд

-

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан Телемедициний тусламж, үйлчилгээ болон тус тусламж, үйлчилгээгээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг хүргэж байна.

“Телемедицин” гэдэг нь харилцаа холбооны болон мэдээллийн технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зайнаас үзүүлэх технологи юм.

Телемедицин үйлчилгээг хөгжүүлснээр тухайн өвчтөнд ямар эмчилгээ нэмж хийх, одоогийн эмчилгээ нь таарч байгаа эсэх цаашлаад эмчилгээний төлөвлөгөөг өөрчлөх зэрэг энгийн зүйлээс авахуулаад өргөн цар хүрээтэй зөвлөх үйлчилгээг өөрийн улсын өндөр ур чадвартай эмч нараас авах боломжтой.

Уг үйлчилгээ нь дараах давуу талтай:

  • Гадаад улсыг зорилгүйгээр гадны төрөлжсөн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой. Заавал биеэр гадаадад зорчихгүй тул цаг хугацаа болон эдийн засгийн ихээхэн хэмнэлттэй.
  • Оношийн хоёрдогч баталгаажилт хийлгэхийг хүсвэл мэдээллээ хүргүүлээд хийлгэх боломжтой.
  • Монгол Улсад сул хөгжсөн чиглэлүүдээр төрөлжсөн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах давуу талтай.
  • Хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл алслагдсан орон нутгийн иргэн, эмнэлэгт биеэр ирэхэд хүндрэлтэй өвчтөнүүд зөвлөгөөг байгаа газраасаа авах боломжтой.

Телемедициний тусламж үйлчилгээ нь зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын зам, дотоод шүүрэл, элэг, цөс, нойр булчирхай, бөөр шээсний зам, үе мөч, хэрх судлал, мэдрэлийн эрхтэн тогтолцоо, чих, хамар, хоолой, мэс засал гэх мэтээр төрөлжсөн байдаг аж.

Уг үйлчилгээ ямар төлбөртэй байдаг вэ?

Онлайн оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө нь 54 мянган төгрөгийн төлбөртэй байх бөгөөд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөхгүй аж. Иргэн хувиасаа төлнө.

Телемедициний тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүд

ЭМДЕГ-тай энэ чиглэлээр гурван байгууллага гэрээ байгуулан ажилладаг юм байна.

Тодруулбал, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Интермед эмнэлэг.

Эдгээр эмнэлгүүдийн лавлах утасны дугаарыг хүргэж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг- 77046666, 77000369

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв- 11362205, 11362676

Интермед эмнэлэг- 7701-1111

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд