No menu items!
HomeЭрүүл мэнд"Рентген шинжилгээг олон дахин хийлгэх нь биед сөрөг нөлөөтэй"

“Рентген шинжилгээг олон дахин хийлгэх нь биед сөрөг нөлөөтэй”

-

Улсын хоёрдугаар төв эмнэлгээс мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, мэдээллийг шууд дамжуулалтаар хүргэдэг билээ. Энэ удаад “Ковид ба рентген шинжилгээ” сэдвийн хүрээнд тус эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эмч, Анагаах ухааны магистр Ц.Отгонтуяа зөвлөгөө өгчээ.

Ц.Отгонтуяа: Рентген туяаг орчин үед рентген харалт, рентген зураг авалт, компьютер томографи, судасны ангиографи зэрэг олон шинжилгээнд ашиглаж байна. Сүүлийн үед анагаах ухаан салбарт рентген харалт, рентген зураг авалт, компьютер томографи шинжилгээг өргөнөөр хийх болсон. Рентген туяагаар шинжилгээ хийлгэхэд ямар нэгэн зовиур өгдөггүй тул иргэд өргөнөөр хийлгэхийг зорьж байна.

Тодорхой хэмжээнд оношлогдохгүй байгаа яс, үе мөч, дотор эрхтний эмгэгийг харьцангуй сайн оношилдог шинжилгээ юм. Рентген туяа нь хүний биеийг нэвтлэхдээ эсийн түвшинд мутаци үүсгэж, тодорхой хэмжээний өөрчлөлт үүсгэж байж шинжилнэ. Рентген туяа нь биед ороод тодорхой хэмжээнд хуримтлагддаг бөгөөд мөн тодорхой хугацааны дараа гадагшилна.

Хуримтлагдаж байх хугацаандаа гаж нөлөө үүсгэх эрсдэл хамгийн их. Рентген шинжилгээг байн байн хийлгээд, цацрагийн тунг хуримтлуулаад байх тусам хүний биед нөлөөлөлөх нөлөөлөл нь эрчимжинэ.

“Цөмийн энергийн комисс”-оос гаргасан тогтоол бий. Энд иргэд болон эмнэлгийн ажилтнуудад цацрагийн тунг дараах хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг тодорхой заасан. Иргэд жилдээ 1msv-ээс хэтрэхгүй цацрагийн тунг авах ёстой. Рентген цацраг туяаг бид  энгийн үед байгалиас авч байдаг. Дээр дурьдсан 1msv нь рентген шинжилгээний тунг заах бөгөөд байгалиас авч байгаа нь харьцангуй бага учраас энэ тоонд багтахгүй.

Цээжний эгц рентген шинжилгээ авахуулахад 0,1 msv тун цацраг авах бөгөөд энэ нь 10 хоног биед хадгаландана. Харин цээжний эгц, хажуугийн рентгенээр 0,3 msv тун цацраг авах бөгөөд энэ нь нэг сарын турш биеэс гадагшлахгүй.

Цээжний томграфийн шинжилгээнд нэг удаа ороход тухайн рентген туяа нь биеэс долоон жилийн дараа гадагшлах бөгөөд гэмтсэн эсийн эргэн төлжилт хоёр жилийн дараа үүснэ.

Хүүхэд рентген шинжилгээ хийлгэвэл ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хүүхэд гэдэг бол өсч, хөгжиж байгаа бие. 25 нас хүртэлх залуу хүний бие эсийн хуваагдалд орж, бие организм өснө. Энэ үед оношлогоо, эмчилгээ хийлгэхэд рентген шинжилгээ өгөх зайлшгүй шаардлага тулгардаг.

Хүүхдэд зөвхөн зовиур илэрсэнтэй холбоотойгоор энэ шинжилгээг их хийлгэснээр хүүхдийн биед тодорхой хэмжээний гаж нөлөө үүсэх боломжтой. Хамгийн түрүүнд хавдрын /цусны хавдар/ өөрчлөлт бий болгох нөхцөл болдог. Тиймээс рентген шинжилгээг хүүхдэд хийлгэхдээ заавал эмчийн заавраар хийх шаардлагатай. Мөн заавал эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хийнэ гэдгийг анхаарах шаардлагатай.

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд рентген шинжилгээ ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Сарын тэмдгийн мөчлөгийн хугацааг харгалзан шинжилгээг хийдэг. Тодруулбал, сарын тэмдгийн эхний 15 хоног буюу өндгөн эс үүсч, хөгжиж байх үед рентген шинжилгээг ямар ч тохиолдолд хийлгэх шаардлагагүй. Үүсч байгаа өндгөн эс шинжилгээний улмаас гаж нөлөөнд орж болзошгүй.  Өндгөн эс үр тогтож чадаагүй сүүлийн 15 хоногт тодорхой заалтын дагуу хийж болно.

0-3 сартай жирэмсний үед рентген шинжилгээ хийлгэхийг бүрэн хориглоно. Ургийн чухал эрхтнүүд үүсч эхэлж байхад хийлгэвэл хавдар, ургийн гаж хөгжил, эрхтэн дутуу төрөх эрсдэл нэмэгдэнэ. Гурваас дээш сартай тохиолдолд тодорхой заалтын дагуу болно.

Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн рентген шинжилгээ хийлгэх сонихол, эмч нарын илгэээлт ихэссэн. Ковидын вирус ямар эрхтнийг голчлон гэмтээж байгаагаас шалтгаалан уг шинжилгээг хийхээс өөр аргагүй болж байна. Гэхдээ рентген шинжилгээ хийлгэх нь эмчилгээ, оношилгоонд сайн нөлөөтэй ч хоёрдогчоор хүний биеийг гэмтээдэг. Ковидоор өвдсөн тохиолдолд ханилгах, халуурах шинж тэмдэг илэрсэн бол  өвчин батлагдсанаас хойш 5-7 хоногт эхний шинжилгээг хийнэ. Уушгинд үүссэн өөрчлөлтийг тодорхойлсны дараа хэдий хугацаанд давтан шинжилгээ хийлгэхийг эмч зөвлөнө.

Эмнэлгээс гараад зовиур арилсны дараа эмч зөвлөсөн тохиолдолд хамгийн багадаа нэг сар, цаашлаад жилийн дараа өвчний явцаас шалтгаалан рентген шинжилгээг хийлгэнэ.

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн ч эмч зөвлөөгүй байхад сайн дураар рентген, цээжний компьютер томографи шинжилгээ хийлгэж байна. Энэ нь эргээд вирусын өөрчлөлтөөс гадна цацраг туяаны сөрөг нөлөөлөл бий болох магадлалтай.

Ковидын халдвар нь таван үе шатаар явагдаж байгаа. Эхний нэг, хоёрдугаар үе шатанд зөвхөн өвчний шинж тэмдэг илэрснээс хойш нэг удаа рентген шинжилгээ хийлгээд нэг сарын турш хяналтанд байж болно. 3, 4, 5-р үе шатанд эмчийн заавраар тодорхой хугацаанд хяналтанд байна. Уушги хэдий хэр гэмтсэнээс шалтгаалж уг шинжилгээ хийгдэнэ.

Сүүлийн үед иргэд компьютер томографийн шинжилгээ хийлгэх нь ихэссэн. Гэтэл энэ нь хамгийн хортой шинжилгээнүүдийн нэг юм. Цээжний хөндийн КТ хийлгэсэн тохиолдолд цацраг туяа нь хоёр жилийн турш биеэс гадагшлахгүй. Харин хэвлийн тодосгогчтой КТ шинжилгээ хийлгэхэд цацраг туяа нь долоон жил биеэс гадагшлахгүй, энэ хугацаанд эс тодорхой хэмжээнд гэмтэлтэй хэвээр байна. Дүрс оношлогооны шинжилгээнээс авах цацрагийн тун хамгийн өндөрт тооцогддог нь рентген харалт. Энэ нь маш богино хугацаанд хийгддэг шинжилгээ юм.

Цацрагийн тунг хүний биед нөлөөлөх байдлаар нь хөнөөлтэй болон өндөр хөнөөлтэй гэж ангилж авч үздэг.

Хэрэв эмчийн зааваргүйгээр дур мэдэн янз бүрийн дүрс оношилгооны шинжилгээ хийлгэснээр өөртөө өвчин үүсгэх цацрагийн тунг авна. Тухайлбал, цусны цагаан бөөм багасах, үргүйдэх, чөмөгний үхжилт үүсэх, тодорхой хугацаанд хавдар, цаашлаад амь насанд аюул учруулахуйц цацрагийн тунг авах эрсдэлтэй.

Иргэд сайн дураараа шинжилгээ хийлгээд тухайн үедээ оношоо тодруулсан байж болно. Гэхдээ 10, 20 жилийн дараа ямар нэгэн өвчин, наад захаар бодоход хавдар үүсэхэд энэ нь туяанаас шалтгаалсан гэдгийг тэр бүр мэдэхгүй байх магадлалтай.

Тиймээс хүнд өвчний тохиолдол биш л бол рентген шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Жилд 10 удаа рентген шинжилгээ хийлгэсэн бол хавдар үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Шаардлагагүй тохиолдолд аль болох хийлгэхээс татгалзах хэрэгтэй гэж зөвлөе.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд