No menu items!
HomeЭрүүл мэндС.Мөнхтуяа: Элэгний хатуурлын тохиолдлуудын 60 хувь нь архины шалтгаантай байдаг

С.Мөнхтуяа: Элэгний хатуурлын тохиолдлуудын 60 хувь нь архины шалтгаантай байдаг

-

СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч С.Мөнхтуяа “Архинд донтох нь сэтгэцийн эмгэг мөн үү?” сэдвээр дараах мэдээллийг хүргэлээ.

Монгол Улс архинаас шалтгаалсан хавдрын тохиолдлоор дэлхийд тавдугаарт орж байна. Мөн архины шалтгаант хавдрын нас баралт их байгаа юм. Архи хэтрүүлэн хэрэглэснээр амьдралынхаа 29 /дунджаар/ жилийг алддаг гэж үздэг.

Архинаас шалтгаалж ямар өвчлөлүүд үүсдэг вэ?

Архи нь мэдрэл, сэтгэцийн эмгэгийг гол шалтгаан болж байна. Тухайлбал, архинаас болж тархины үйл ажиллагааны болон зан үйлийн гэмтлүүд ихээр үүсдэг.

  • Архинаас шалтгаалсан сэтгэцийн болон зан үйлийн эмгэг үүснэ.
  • Архины шалтгаант ургийн хам шинж үүсдэг. Өөрөөр хэлбэл жирэмсэн үедээ архийг хэрэглэвэл ураг эмгэгтэй төрөх магадлалтай байдаг гэсэн үг юм.
  • Элэгний хатуурлын тохиолдлуудын 60 хувь нь архины шалтгаантай байдаг.
  • Ам, мөгөөрсөн хоолойн өмөн буюу хавдрын 30 хувь нь  архины шалтгаантай байдаг
  • Нойр булчирхай үрэвслийн 25 хувь нь архины шалтгаантай байдаг.

Эрчүүдийн дунд согтууруулах ундааны хэрэглээ огцом нэмэгдэж байгаа. Монгол Улс нэг  хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээгээр Азид 4-т ордог. Спиртээс бусад согтууруулах ундааны нэг хүнд ногдох хэмжээ 2008 онд 58.6 л байсан бол 2018 онд 131.9 болж нэмэгдсэн. Энэ 10 жилийн хугацааг харвал согтууруулах ундааны үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн байгаа юм

Монгол Улсын хөдөлмөрийн чадвар алдалттай хүмүүсийн 15 хувь нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байна. 2013 онд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгааг хийж, 2019 онд дүгнэлт гаргасан байдаг. Үүнээс харахад архинд донтох эмгэг 6.2 хувийг эзэлж байна.

Архинд донтох нь сэтгэцийн эмгэг мөн үү?

Архинд донтох нь сэтгэцийн эмгэг мөн. Бидний уураг тархи өөрийн гэсэн үүрэгтэй. Биднийг хэвийн байх үед тархинаас допамин буюу баяр хөөрийн даавар ялгарч байдаг. Гэтэл архи, согтууруулах ундаа нь үүнд сөргөөр нөлөөлж, төв мэдрэлийн системийн тайвшруулах бодисыг их хэмжээгээр ялгаруулдаг. Үүнээс болоод хүний мэдрэлийн системийн тэнцвэрт байдал алдагддаг.

Архинд донтох эмгэг нь хүний уураг тархинд их нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл ой санамж, шийдвэр гаргах байдал, тэнцвэр, мэдрэхүйн байдлыг өөрчилдөг. Мөн архинаас шалтгаалан тэнэгэрэл буюу ой тогтоомжийн процесс алдагддаг байна.

Архи нь сэтгэцийн бие даасан эмгэг үүсгээд зогсохгүй удаан хугацааны турш хэрэглэвэл 60 төрлийн эмгэг үүсгэдэг. Харин богино хугацаанд илэрдэг нөлөө бол ерөөсөө л хордлого  юм. Ялангуяа төв мэдрэлийн систем бүрэн хөгжөөгүй өсвөр насны хүүхдүүд, эмэгтэйчүүд, охид архи, согтууруулах ундааны зүйлээс болж хордож, амь насаа алдах тохиолдол байна Удаан хугацааны турш архи хэрэглэснээр архины шалтгаант биеэ даасан эмгэгүүд үүсдэг. Энэ эмгэг хүндрээд ирэхээр олон эмгэгийн шалтгаант дутагдлаар амь насаа алдах эрсдэлийг дагуулдаг. Архи хэрэглэдэг хүний дархлаа мөн сул байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд