No menu items!
HomeОнцлох үйл явдал"Менингококкт халдвар ерөнхий хордлогын шинжээр эхлээд арьс салстад тууралт гардаг"

“Менингококкт халдвар ерөнхий хордлогын шинжээр эхлээд арьс салстад тууралт гардаг”

-

ХӨСҮТ-өөс менингококкт халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан: Гуравдугаар сарын байдлаар менингококкт халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн. Нас баралтын байдал 50 хувьтай, дөрөв хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгдсэн байна. Өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад 5-6 жил болоод хүн амын дунд дэгдэлт үүсгэдэг зүй тогтол ажиглагдаж байна. Менингококкт халдварын тархалт 1-5 сар хүртэл үргэлжлээд буурдаг бөгөөд оргил үе нь 3-5 сард тохиодог. 5 хүртэлх насны хүүххэд өвчлөлд илүү их өртдөг бөгөөд амьсгалын замаар халдварлана.

Халдварт өвчнийг өртөмтгий бие, эх уурхай, дамжих замд нь чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Менингококкт халдвараар өвчилсөн тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг.

Халдварыг үүсгэгч нь эмзэг бичил биетэн байх бөгөөд ялимгүй дулаан, халдваргүйтлийн бодисын нөлөөнд амархан идэвхгүйждэг. Халдварын нян хүний биед нэвтрэн орж, хамар залгиурт 2-8 долоо хоног байдаг.

Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоолой, хамрыг эрүүлжүүлэх эмчилгээ. Давс, содын уусмалыг бэлтгэсэн даруйд шууд хоолойгоо зайлах хэрэгтэй. Удвал уусмалын чанар алдагддаг бөгөөд зайлах тохиолдол бүрдээ шинээр найруулж, бэлтгэнэ. Мөн сармис, царвангийн уусмал, бусад уусмалыг ашиглаарай. 4-5 сармисыг нунтаглаж, буцалсан халуун усанд хийгээд 5 минутын дараа хоолойгоо зайлна. Ингэж зайлахдаа өглөө, оройдоо уусмалыг амандаа нэг балган амьсгалаа авч, толгойгоо гэдийлгэн 5-6 удаа зайлна. 3-4 хоног зайлсны дараа уусмалаа сольж, нийтдээ 10-14 хоног зайлж хэрэглэнэ.

Халдвар нь маш богино хугацаанд хүндэрдэг, бага насны хүүхдэд үгдрэл хүндрэл, нас баралт өндөр байдаг учраас ард иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх нь зүйтэй. Дараах шинж тэмдэгүүд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Гэнэт өндөр халуурах

Цочромтгой болох

Бөөлжих

Толгой хүчтэй өвдөх

Ядарч сульдах

Цусархаг тууралт гарах

Хоолонд дургүй болох

Халдварын эсрэг дөрвөн цэнт вакциныг ХӨСҮТ-д хийж байгаа. Вакциныг ойрын хавьтал болсон тохиолдолд тархвар судлалын заалтаар хийж байна. Вакцины дархлаа 3-5 жил тогтоно.

ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч Т.Мөнхзул: Халдвар нь ерөнхий хордлогын шинжээр эхлээд арьс салстад тууралт гардаг, тархины зөөлөн бүрхүүл, эдийн үрэвслээр явагддаг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.

Гэнэт өндөр халуурах, бөөлжих, гэдсээр өвдөх, шингэн суулгах, дотор муухайрах зэрэг ерөнхий хордлогын шинжүүдээр илэрч байгаад 1-2 дахь хоногт эмнэлзүйн сонгомол шинжүүд тод илэрдэг. Тууралт гарна. Тууралт нь хөнгөн явцтай үед улаанбурхны тууралттай төстэй гүвдрүүт тууралт бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь цусархаг шинжтэй болсон байна.

Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор ихэвчлэн хөл гуяар гарч эхэлнэ. Хүнд явцтай байвал тууралт 4-6 цагийн дотор биеийн дээд хэсэг болох цээж, хэвлий, нүүр, нүдний салст бүрхүүлд гардаг. Тууралтын гол онцлог нь цусархаг хөх ягаан өнгөтэй байна. Хэмжээ нь янз бүр байх бөгөөд дарахад арилахгүй.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд