No menu items!
HomeЭрүүл мэндО.Солонго: Бага насны хүүхэд риновирусын халдварт өртсөний улмаас хамрын салст амархан хөөж,...

О.Солонго: Бага насны хүүхэд риновирусын халдварт өртсөний улмаас хамрын салст амархан хөөж, хавагнадаг

-

ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн эрхлэгч, Клиникийн профессор,Хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч О.Солонго томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

О.Солонго: Томуугийн дэгдэлтийн эд үе эхэлсэн байна. Томуу, томуу төст өвчин нь хамгийн элбэг тохиолддог бөгөөд жилд 6 удаа өртөх эрсдэлтэй байдаг. Өртөж байгаа 0-5 насны хүүхдийн 20-40 хувь нь далд, хөнгөн хэлбэрээр өвчилдөг, 20-30 хувь нь амбулаторийн  тусламж авдаг. Томуу, томуу төст өвчний 90-95 хувь нь вирусийн шалтгаантай байх бөгөөд 200 гаруй төрлийн үүсгэгч вирус бий. Өвчний нууц үе 1-5 хоног, дунджаар 48 цаг байна. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээс хойш эхний 3-5 хоногт халдварыг идэвхтэй тараана.

Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дотор амьсгалын замын цочмог халдвартай эмчлүүлэгчийн тоо 22,3 хувь болсон ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,2 хувиар нэмэгдсэн байна.

Амьсгалын замын цочмог халдварт өвчнийг томуу болон томуу төст гэсэн хоёр бүлэгт хуваан авч үзнэ. Томуу гэдэг нь A, B, C хэв шинжийн вирусын шинжтэй байна. А вирус нь B, C-ээ бодвол илүү хувьсамтгай шинж чанартай байна.

Ямар төрлийн вирусын улмаас бага насны хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа судалгааг жил бүр хийдэг. Судалгааны дүнгээс харахад RS болон риновирус нь бага насны буюу 0-12 сартай хүүхдийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шалтгаан болж байна. Халуурах, тамирдах, унтамхай болох, нус гоожих, хамар битүүрэх зэрэг шинжүүдийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Бусад тохиолдол нь далд буюу хөнгөн хэлбэрийн шинжүүд байх бөгөөд гэрээр өрхийн эмчийн хяналтанд эмчлүүлэх боломжтой.

Томуугийн вирусын хэв шинжийн үед хүүхдэд дараах шинжүүд илэрнэ. Үүнд:

Өндөр халуурах

Амьсгалын тоо олшрох

Уруул, нүүр хөхрөх

Цэээж хонхолзох

Цээжээр өвдөх

Булчин өвдөх

Шингэн алдах

Ханиалгах зовиур олон хоног үргэлжлэх

Харин насанд хүрэгчдэд

Амьсгал давчдах

Цээж, хэввлийгээр байнгын өвдөлт

Даралт өөрчлөгдөх

Толгой эргэх

Шээсний гарц буурах

Гэдэсний булчингийн өвдөлт

Ядрах, идэвхгүй болох

Халуурах, ханиалгах зовиур ихсэх

Томуу төст өвчин нь мөн л амьсгалын замын халдварт өвчин учраас ханиалгах, халуурах, нус гоожих, ядрах шинж тэмдэгүүд илэрнэ. Томуу төст өвчин буюу ханиад шуухинааны шалтгааны 95 хувийг вирус эзлэх бөгөөд 200 гаруй төрлийн үүсгэгч вирус байдаг. Риновирусээр өвчилсөн бага насны хүүхдийг халуурах тутамд нь халуун бууруулах эмийг өгөх биш харин механик аргаар халуун бууруулах буюу толгойд нь хүйтэн жин тавих, шингэн хангалттай уулгах, их зузаан бигнэхгүй байх хэрэгтэй. 38-аас дээш хэм халуурвал эмчийн зөвлөгөө авна.

Риновирусын халдварын нууц үе 1-5 хоног, дунджаар 2-3 хоног байна.

Чичрүүдэс хүрэх, бие тавгүйрхэх, биеийн хэм 37-37,5 хүрч цочмог эхлэх бөгөөд хамар битүүрсний улмаас хамрын ойр орчим, духны хэсгээр өвдөх шинж илэрдэг. Бага насны хүүхэд риновирусын халдварт өртсөний улмаас хамрын салст амархан хөөж, хавагнаж, агаар дамжуулах зам саатсаны учраас хүүхэд уйлдаг. Үүнтэй холбоотойгоор 6 сар хүртэлх нярай хүүхдийн чих өвдөх шинж илэрч болно.

Энэ долоо хоногийн томуугийн өвчлөлийн мэдээгээр аденовирус, риновирус вирусын эргэлтэд идэвтэй эргэлдэж байна. Аденовирус нь дөрвөн үндсэн хэв шинжтэй байх бөгөөд бүгд илрэхгүй байж болно. Хамрын хөндий, нармай, залгиур үрэвсэх, зарим тохиолдолд нүдний салст үрэвсэх шинжээр илэрдэг. Мөн суулгах шинж тэмдэг илэрч болно. Энэ тохиолдолд эмнэлгийн тусламжид хамрагдсаны үндсэн дээр эмчилгээ хийнэ.

 RS вирус нь дархлалын урвалыг өдөөж, үрэвсэл үүсгэдэг. Уг халдвар нь хараахан вирусын эргэлтэд идэвхжээгүй байна. Идэвхжсэн тохиолдолд хамаагүй утлагын бодисоор утаж болохгүй.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд