No menu items!
HomeДэлхийУкраины эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртжээ

Украины эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртжээ

-

Украины Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртсөн тухай эх сурвалжууд мэдээлэв. Үүний улмаас эмнэлгийн ажилтан, өвчтөн нийлээд 17 хүн шархдаж, нурангид хүмүүс дарагдсан байна.

Орос улс дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд галаа 12 цагийн турш түр зогсоохыг зөвшөөрсөн хэдий ч халдлага үйлдсэн тухай CNN агентлаг онцлов.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон уг үйл явдалд цочирдсоноо илэрхийлээд, Украиныг агаарын цохилтоос хамгаалах нэмэлт ямар дэмжлэг байгаа талаар судалж байна гэжээ. Тэрээр Твиттертээ “Аймшигтай гэмт хэрэг үйлдсэн Путинд хариуцлага тооцуулах болно” хэмээн бичсэн байна. Мариуполь хотын зөвлөл тус хотын сүйрсэн эмнэлгийн дүрс бичлэгийг нийтэлж, Оросын цэргүүд агаараас цохилт өгсөн хэмээн буруутгав.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд