No menu items!
HomeДэлхийАНУ Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавилаа

АНУ Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавилаа

-

Барууны орнууд Оросын байгалийн хий, газрын тосны импортод хориг тавьж эхэллээ. АНУ, Их Британи нефтийг, ЕХ-ноос байгалийн хийн хэрэглээг зогсоож, Украины түрэмгийллийн эсрэг эдийн засгийн хариу арга хэмжээг эрчимжүүлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ алхам нь “Оросын эдийн засгийн гол судсыг онилсон” гэж мэдэгдэлдээ дурьджээ.

Мөн тэрбээр, “Бид Оросын газрын тос, байгалийн хий, эрчим хүчний бүх импортыг хориглож байна. Энэ нь Оросын нефтийг АНУ-ын боомтуудад хүлээн авах боломжгүй болж, Америкийн ард түмэн Путинд дахин хүчтэй цохилт өгнө гэсэн үг” хэмээв. Түүнчлэн Байден АНУ-д шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд холбоотнуудтайгаа нягт зөвлөлдсөний үндсэн дээр уг шийдвэрийг гаргасныг нэмж хэлэв.

Эрчим хүчний экспорт нь Оросын эдийн засгийн амин чухал эх үүсвэр боловч энэхүү хориг тавьж буй алхам нь барууны хэрэглэгчдэд ч нөлөөлнө. Орос улс Саудын Араб, АНУ-ын дараа дэлхийд гуравт бичигдэх томоохон газрын тос үйлдвэрлэгч орон юм.

Дашрамд дурьдахад дэлхийн томоохон брэндүүд Оросоос гарсаар байгаа бөгөөд хамгийн сүүлд McDonald’s, Coca-Cola уг эгнээнд нэгджээ.

BBC

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд