No menu items!
HomeДэлхийОрос, Украины талууд хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцжээ

Орос, Украины талууд хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцжээ

-

Пүрэв гарагт буюу өчигдөр Орос, Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэрт болжээ. Энэ уулзалтаар талууд дайны талбараас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулж хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцсон байна.

ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский талууд хэд хэдэн асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн хэмээн мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк тохиролцсон цорын ганц асуудал бол хүмүүнлэгийн коридор хэмээн онцолжээ. Гэхдээ талуудын аль аль нь яриа хэлэлцээ хүлээж байсан үр дүнд хүрээгүйг илэрхийлжээ.

Ойрын хугацаанд талууд коридор зохион байгуулах тусгай холбооны сувгуудаа тодорхойлж, логистикийн журмыг боловсруулах юм. Украины төлөөлөгчид гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээг ойрын үед зохион байгуулахаар Оросын талтай тохиролцсоныг дуулгасан ч тодорхой тов хэлээгүй байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд