No menu items!
HomeОнцлохЛ.Жавхлан: Нойргүйдэл нь дархлааг унагааж, сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг

Л.Жавхлан: Нойргүйдэл нь дархлааг унагааж, сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг

-

“Ковид-19 нойронд хэрхэн нөлөөлөх вэ” сэдвээр СЭМҮТ-ийн сэтгэл засалч, их эмч Л.Жавхлан мэдээлэл өглөө.

“Нойргүйдэл нь манай улс ч биш дэлхий даяар үүсч буй томоохон асуудлыг нэг болоод байна”

Цар тахлын үеийн нойргүйдэл нь энгийн үеийн нойргүйдэлтэй харьцуулахад илүү төвөгтэй байдаг. Учир нь энэ халдварт өвчин зөвхөн вирусийн тухай асуудал биш түүнээс үүдэн бүхий л эрхтэн тогтолцоонд нөлөөлж буй өөрчлөлтийн тухай асуудал юм. Ямар ч стрессийн үед нойронд тодорхой хэмжээний өөрчлөлт ордог хэдий ч цар тахлын нөлөөллийн хувьд нийгэм, эдийн засаг, тухайн хүний амьдралын хэвшил, хэмнэл зэргээс хамаарч стрессийн хэмжээ улам илүү нэмэгдэх хандлагатай байна.

Энэ нь зөвхөн манай улс ч биш дэлхий даяар үүсч буй томоохон асуудлыг нэг болоод байгаа. Ихэнх хүний амьдралын хэмнэлд нь тодорхойгүй байдал үүссэнээс дасан зохицолт, шилжилт хийхэд амаргүй болсон. Ялангуяа ковидын халдварын үед үүссэн түгшүүр, нийгмийн зарим хөл хорио, хязгаарлалт, дэглэмийн арга хэмжээ нь хүмүүсийг сэтгэцийн тулгамдсан асуудалд болон сэтгэлийн хямралд хүргэж байна.

Нойргүйдэл нь бидний дархлааг унагааж, сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр бодисын солилцооны үйл ажиллагаа алдагдаж, шийдвэр гаргах чадвар, ой тогтоолт, танин мэдэхүйн үйл ажиллагаа буурдаг байна.

Ковидын үед нойргүйдэлд өртөхгүйн тулд юу анхаарах вэ?

Хэт их мэдээллээс зайлсхийх – Олон тооны мэдээллийг янз бүрийн баталгаагүй эх сурвалжаас авснаар айдас, түгшүүр нэмэгддэг. Энэ нь нойр болон бусад олон зүйлст нөлөөлдөг. Тиймээс тодорхой эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авдаг байх  хэрэгтэй.

Өдөр тутмын хуваарь гаргаж түүндээ тууштай байх – Удаан хугацаанд нэгэн хэвийн байдалд байх байх нь ажил амьдралын хэмнэлийг алдагдуулж, олон зүйлд сатаарах нөхцөл үүсгэдэг. Ингэснээр цагийн баримжаа алдагдаж, бүтээмж буурдаг.

Байгалийн гэрэлтүүлэгтэй байх – Байгалийн гэрэлтүүлэг нь бидний  өдрийн хэмнэлийг тааруулж байдаг. Тиймээс гэртээ байгалийн гэрэлтүүлгийг байнга оруулж байх шаардлагатай. Харин зохиомол гэрэлтүүлэг нь бие махбод, физиологийн хариу урвалыг алдагдахад хүргэдэг. 

Унтах таатай орчин бүрдүүл – Унтахаас өмнөх явцад мэдээллийн хэрэгсэл оролдохгүй, аль болох дэлгэцээс хол байх хэрэгтэй. Олон зүйлст сатаарах нь хэвийн унтаж амрахад сөргөөр нөлөөлдөг. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч нойргүйдэл янз бүрийн байдлаар үргэлжилж болох учир шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлэгт хандаж танин мэдэхүйн, зан үйлийн эмчилгээ хийлгэх боломжтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд