No menu items!
HomeЭрүүл мэндБ.Оюунчимэг: Харвалт нь үндсэн хоёр механизмаар явагддаг

Б.Оюунчимэг: Харвалт нь үндсэн хоёр механизмаар явагддаг

-

“УБ Сонгдо” эмнэлгийн мэдрэлийн эмч Б.Оюунчимэг цус харвалт ба бүлэн уусгах эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

– Цус харвалт гэж юу вэ?

– Цус харвалт нь тархины судасны өвчин юм. Харвалт нь үндсэн хоёр механизмаар явагддаг. Нэгдүгээрт, судас харгарч, тархинд цус хуралт үүсэх. Үүнийг цусархаг цус харвалт гэж нэрлэдэг. Хоёрдугаарт, тархины судас бөглөрөөд тухайн тархины эдэд цус хомсрол үүсдэг. Үүнийг цус хомсрох цус харвалт гэнэ.

– Бүлэн уусгах эмчилгээний талаар мэдээлэл өгөөч. Ямар тохиолдолд энэ эмчилгээг хийдэг вэ?

– Тархины судасны бүлэн үүссэн хэсэгт цус хомсрол бий болдог. Энэ үед бүлэн уусгах эмчилгээг хийдэг. Энэ нь үр дүн сайтай, судсан дундуур хийгддэг тарилгын эмчилгээ юм. Манай улсад бүлэн уусгах эмчилгээг ашиглаад нэлээд удаж байна.

Энэхүү эмчилгээг цус хомсрох харвалтын заалттай хүмүүст хийнэ. Мөн энэ эмчилгээ нь бүлэнгээс үүдэн тархины эд гэмтэхээс хамгаалах маехинзм болдог. Цус хомсрох харвалт үүссэн эхний зургаан цагийн дотор нарийн мэргэжлийн эмч хийдэг эмчилгээ байгаа юм.

Харвалт гэдэг өвчин үлдэцтэй, тухайн хүнийг хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг. Гэхдээ орчин үеийн эмчилгээгээр зарим төрлийн харвалт буюу судас бөглөрдөг, цус хомсрох харвалтыг эмчлэх боломжтой гэж үзэж байгаа.

– “УБ Сонгдо” эмнэлэгт даатгалын хөнгөлөлт хэрхэн хэрэгжиж байна вэ?

–  Цус харвалтын эмчилгээг манай эмнэлэг даатгалаар  хөнгөлөх болсон. Мөн зарим төрлийн мэдрэлийн өвчнүүдийн эмчилгээний төлбөрийг хөнгөлөхөөр тусгасан байгаа.

Эх сурвалж: УБ Сонгдо

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд