No menu items!
HomeХэн юу хэлэвТ.Ганболд: Хөгжлийн банкийг тоносон эзэд, тэдний төлөөлөл, тавиулууд шүүхэд ажилладаг

Т.Ганболд: Хөгжлийн банкийг тоносон эзэд, тэдний төлөөлөл, тавиулууд шүүхэд ажилладаг

-

Туушин зочид буудалд Хөгжлийн банкнаас  авсан зээлийг “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Алтан Дорнод Монгол ХХК-ийн захирал Т.Ганболд: 

Бид нар өнөөдөр ингээд сууж байгаа нь Монгол Улс өнөөдөр дэлхийн хамгийн өндөр авлигалтай улсаар шалгараад явж байгаатай холбоотой.

Авлигын индексээр сайжраад 111-д явж байгаа. Хараат бус шүүхийн асуудал алдагдсан гэдгээрээ бас сүүл мушгиж байгаа эмгэнэлтэй нөхцөл байдлын тод жишээ бол энэ.

Авлигыг мөрдөх, шалгах эрхгүй хүмүүс нь өнөөдөр аргаа бараад ингээд сууж байна.

Хөгжлийн банкийг тоносон эзэд, тэдний төлөөлөл, тавиулууд шүүхэд ажилладаг. Дээд шүүх, АТГ, Прокурор тэр чигээрээ банкны эздийн гар хөл болчихсон.

Сая Л.Энх-Амгалан сайдын илтгэлд гадаадаас босгосон бондын мөнгө Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк гэхнэг эзэнтэй хоёр банк дээр байршиж байсныг дурдлаа.  Сахал Эрдэнэбилэг гэдэг хүн өнөөдөр Хөгжлийн банкнаас 500 гаруй тэрбум төгрөг авчихсан байна. Ийм илт хулгай дээрмийг хууль, хяналтын байгууллага нь шалгадаггүй, Монголбанк нь онолын дагуу дипломат байдлаар хандаж байдаг.

Шууд хэлье, Монголбанк өнөөдөр Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны охин компанийн үүрэг гүйцэтгэдэг. Монголбанкинд бүх төлөөлөл нь суудаг нь үнэн. Дээр нь ХААН банк нэмэгдээд, банкууд бүх гаднын бондуудаар тоглож, Монгол Улсын эдийн засгийг дампууралд оруулж байгаа.

Бид энэ дээр ямар шийдэл гаргах ёстой вэ. Ар, өврийн хаалгатай болохоор Жастын Батхүүгийн хэрэг өнөөдөр шүүх дээр 11 жил үргэлжилж байгаа шиг тийм хэлбэрээр явж байна. Хөгжлийн банкны асуудлыг шүүхээр явна гэвэл яг л ийм юм болно. Энэ бол онц нөхцөл байдал. Эндээс гарах үр дагавар нь Монгол Улсыг дампууруулах хамгийн эхний нөхцөл байдал юм гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд