No menu items!
HomeУИХ"Өрхийн эмнэлгүүдэд 308 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМД-ын сангаас олгоно"

“Өрхийн эмнэлгүүдэд 308 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМД-ын сангаас олгоно”

-

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Дараа нь Байнгын хорооны 2021 оны аравдугаар сарын 19-ний өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 болон 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр танилцуулсан.

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан бөгөөд шинэчилсэн журмын төсөлд оруулсан гол өөрчлөлтүүдийг танилцуулахдаа Эрүүл мэндийн даатгалын санд төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг оновчтой болгох, төлөвлөлтийг сайжруулах, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар тусгасныг дурьдав. 

Эмнэлгүүд бие даан төсвөө захиран зарцуулах боломжийг зохих журмын дагуу бүрдүүлнэ

Тэрбээр мөн 2022 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг Засгийн газрын 2021 оны 408 дугаар тогтоолоор батлуулж,  төрөөс шимтгэлийг хариуцдаг 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч болон ял эдэлж байгаа ялтны шимтгэлийн орлогод 2022 онд 163.7 тэрбум төгрөг буюу 2021 оноос 79.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлуулсныг танилцуулав.

Түүнчлэн, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гарч, 2022 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 307.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор батлуулсан талаар болон эмнэлгүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төлөөллүүдийг тодруулсан талаар танилцууллаа.

Мөн эмнэлгүүд бие даан төсвөө захиран зарцуулах боломжийг зохих журмын дагуу бүрдүүлэх замаар эмч, ажилчдын цалин хөлсийг гүйцэтгэлд нь суурилан нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний цалингийн доод жишгийг нэмэгдүүлж чадварлаг эмч, сувилагч, асрагч нарын ажиллах хөшүүргийг бий болгох хүрээнд “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн доод хэмжээ, сүлжээ”-г шинэчлэх Засгийн газрын тогтоолын төсөлд оруулах саналыг боловсруулан танилцуулга болон тооцооллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Хүргүүлсэн саналд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалингийн сүлжээний доод хэмжээг төсвийн нөөцөд тулгуурлан тогтоож 13.7-35 хувиар (дундаж нь 23 хувь) нэмэгдүүлж оруулсан гэлээ.Эрүүл мэндийн сайдын багцад 2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 118 төсөл, арга хэмжээний нийт 387.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 128.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалт батлагдсан байна.

Эрүүл мэндийн сайдын танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Баярсайхан, Д.Сарангэрэл, П.Анужин, Д.Батлут, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэллээ. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон салбарын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

 Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 болон 06 дугаар  тогтоолын хэрэгжилтийг байнгын хорооны хуралдаанаар сонссонтой холбогдуулан тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авах эмнэлгийн байгуулагуудын магадлан итгэмжлэх журмыг хуулийн хүрээнд шинэчлэх,  эмнэлгүүдийн ТУЗ байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг чиглэлийг өгөв. Тэрбээр мөн Улсын Их Хурын хаврын чуулган эхлэхээр тогтоолын хэрэгжилтээр дахин мэдээлэл сонсон, тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардана, хөрөнгө мөнгийг зөв зарцуулах арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна хэмээн тэмдэглэв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 01 дүгээр сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд