No menu items!
HomeЭмч зөвлөж байна"Гурван сараас удаан хугацаанд долоо хоногт гурваас дээш удаа нойргүйдсэн бол эмчид...

“Гурван сараас удаан хугацаанд долоо хоногт гурваас дээш удаа нойргүйдсэн бол эмчид ханд”

-

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч Л.Жавхлан “Ковид-19 ба нойргүйдэл”сэдвийн хүрээнд дараах зөвлөгөө мэдээллийг өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Тэрбээр, “Хүний бие организм тодорхой хэмжээгээр амарч чадахгүй байхыг нойргүйдэл гэнэ. Энэ нь унтсан ч амарч чадаагүй мэдрэмж төрөх, оройтож унтах буюу нойр хүрэхгүй байх, нойрноосоо сэрж чадахгүй байх зэргээс шалтгаалан амархан ядрах, сульдах, аливаа зүйлд идэвхи сохирхолгүй болох, түргэн уурлаж уцаарлах шинжүүдээр илэрдэг.

Нойргүйдэл нь анхдагч болон хоёрдогч шалтгаантай. Анхдагч нойргүйдэл нь гол төлөв сэтгэлзүй болон тухайн хүний орчин, дадал үйлтэй холбоотой байдаг. Нийгэм сэтгэлзүйн талаас нөлөөлөх томоохон өөрчлөлтүүд үүнд багтана. Өнөөгийн цагт гэвэл ковид-19 цар тахал үүнд нэрлэгдэж байна. Тухайн хүний тав тухгүй байдал, ажлын хэт ачаалал гэх зэрэг зүйлс нөлөөлдөг.

Хоёрдогч нойргүйдлийн шалтгаан нь ихэвчлэн биеийн шинж чанартай. Бие организмын аль нэг эрхтэн системд өөрчлөлт гарч, эрүүл мэндэд асуудал тулгарсан үед нойр хулждаг.

Хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтаж байж хэвийн амарч байна гэж үздэг. Мэдээж наснаас хамаараад энэ хугацаа харилцан адилгүй. Нярай хүүхэд ойролцоогоор 20 болон түүнээс дээш цаг унтдаг бол ахимаг насны хүмүүс зургаагаас бага цаг унтах нь харьцангуй элбэг байдаг.

Нойрыг мөчлөгийн хувьд гүн болон хөнгөн нойр гэж ангиалан авч үздэг. Гүн нойр нь ойролцоогоор 45 минутаас нэг цаг үргэлжлэх бөгөөд зүүд зүүдлэхгүйгээр бөх унтаж амардаг. Өөрөөр хэлбэл энэ үед хүний бие организм бүрэн амрах процесс явагддаг.

Харин хөнгөн нойр нь 15-30 минут үргэлжлэх бөгөөд олон үе шаттайгаар явагддаг. Нойрны энэ үед харьцангуй сэргэг унтдаг бөгөөд сэтгэлзүй, сэтгэл хөдлөлийн байдал тогтвортой болж байдаг.

Ковид-19 халдварын үед нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой айдас, сэтгэл түгшилт зэргээс шалтгаалан нойр хулжих, нойрны хэмнэл өөрчлөгдөх зэрэг асуудал үүсч байна.

Нойргүйдээд байгаа шалтгааныг зөв тодруулж чадвал түүний эсрэг арга хэмжээ авснаар хэвийн унтаж амрах боломжтой болно. Долоо хоногт гурав болон түүнээс дээш удаа гурван сараас удаан хугацаагаар нойргүйдсэн бол эмчид хандах шаардлагатай.  

Зөв дадал хэвшлийг бий болгосноор нойргүйдлээс сэргийлэх боломжтой. Тухайлбал, өглөө тогтмол цагт сэрж, орой тогтмол цагт унтах. Өдөр унтах нь шөнөдөө нойргүйдэх магадлалыг ихэсгэдэг тул аль болох өдөр унтахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Тайван нойрсож амрахад маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд таны дадал, хэвшил ч мөн нөлөөлнө. Унтахад садаа болох зүйлсийг хол байлгах хэрэгтэй. Тиймээс унтахаасаа өмнө утас, таблет, компьютер ашиглахгүй байх нь чухал. Тэдгээрээс ялгардаг цэнхэр туяа нь унтахад саад болдог.

Кофеины төрлийн зүйл, архи, тамхи зэрэг нь сэргээш төрлийн бодисууд учраас нойрыг хулжаадаг. Тиймээс өдөрт хэрэглэж байгаа кофеин, никотины хэмжээг багасгах хэрэгтэй.

Нойрыг дэмжихийн тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийж байх шаардлагатай. Өглөө сэрээд эсвэл өдөртөө тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь орой унтаж амрахад эерэг нөлөө үзүүлдэг.

Унтахын өмнө ходоодыг хэт ачааллуулсан хүнд хоол идэхгүй байх нь чухал. Харин хөнгөн зууш идэх нь унтахад сайнаар нөлөөлдөг.

Хэрэв таны нойр хүрэхгүй, унтаж чадахгүй байвал зүгээр хэвтээд байх биш ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Тухайлбал, ном унших, иог, бясалгал хийх зэрэг тайвшруулах дасгалыг хийж болно” гэлээ.

Эх сурвалж: СЭМҮТ

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд