No menu items!
HomeХэн юу хэлэвХэн, юу хэлэв: Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албан тушаалыг давхар хаших...

Хэн, юу хэлэв: Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албан тушаалыг давхар хаших нь зөв үү

-

2019 оны 11 дүгээр сарын 14-ний хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заажээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээлт”-тэй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд хандсан байдаг. Уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар өнгөрөгч оны 12-р сард хэлэлцэх байсан боловч хуралдаан хойшлоод буй. Тэгвэл “давхар дээл”-ний асуудалд холбогдох хүмүүс ямар байр суурьтай байгааг нэгтгэн хүргэе.

С.Одонтуяа: Олон гишүүн давхар дээлтэй байж болно

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Олон гишүүн давхар дээлтэй байж болно. Гэхдээ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж шийдэх хэрэгтэй.

/2021.12.27, TV9 телевиз/

С.Амарсайхан: УИХ шийдвэрийг гаргана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: УИХ-ын түвшинд бүх сайд нар “давхар дээлтэй” байх хэрэгтэй гэсэн саналууд явж байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудал ҮХЦ дээр хэлэлцэгдэж байгаа. Үүний дараа УИХ шийдвэрийг гаргана.

/2021.12.27, TV9 телевиз/

УИХ-ын гишүүн Д.Ганболд: Тухайн салбарыг авч явах тал дээр зөв гэж үзэж байгаа

Д.Ганболд: Тухайн салбарыг авч явах тал дээр зөв гэж үзэж байгааГэхдээ бид үндсэн хуулийн суурь зарчим дээр анхаарах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан ч гэсэн өөрийн бүрэн эрхийн хугацаанд тэр заалтыг хэрэгжүүлэхгүй гэдэг зарчим байдаг. Энэ тал гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа байх.

/2021.12.27, TV9 телевиз/

Ч.Хурц: “Давхар дээл”-ийг хүлээн зөвшөөрч болохгүй

Ардын их хурлын депутат, Геологи, уул уурхайн сайд асан Ч.Хурц: “Давхар дээл”-тэй байна гэдэг чинь албан тушаалын төлөө шуналд баригдсан хүмүүсийн хүсэл. Тийм учраас үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Төр засгийг тогтвортой байлгахын тулд тэр дөрвөн хүнд өгсөн юм. Хэрэв үндсэн хуулийг хөндөхөд хүрвэл ганцхан зүйлийг шийдэх ёстой. Тодруулбал, УИХ хоёр шатлалтай байх ёстой.

/2022.01.03, C1 телевиз/

Ж.Гомбожав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж л үүнийг шийднэ

Ардын их хурлын дарга асан Ж.Гомбожав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж л үүнийг шийднэ. Түүнээс биш Цэцэд хэн нэгэн хүн өргөдөл өгөөд, цэц түүнийг нь өөрчлөхгүй. Цэц гэдэг бол үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьж, зөрчсөн бол дүгнэлт гаргадаг байгууллага. Түүнээс үндсэн хууль өөрчилдөг байгууллага биш.

/2022.01.03, С1 телевиз/

С.Билэгсайхан: Болохгүй гэх газаргүй

Ардын их хурлын депутат асан С.Билэгсайхан: Болохгүй гэх газаргүй. Тохиолдлын хүмүүс гарч ирээд янз бүрийн “ааш” гаргаад байна л даа. Нэгэнт ард түмнээс сонгогдоогүй хүмүүсийн хэлж ярьж байгаа, биеэ авч явж байгаа, мөнгө “идэж ууж” байгаа нь олон хүний зэвүүцлийг хүргэж байна шүү дээ. Тэгэхлээр Засгийн газар “хүчтэй” байхын тулд “давхар дээлтэй” байхад буруутах юм байхгүй гэж бодож байна.

/2022.01.03, Eagle телевиз /

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд