No menu items!
HomeХэн юу хэлэвН.Тавинбэх: Цахилгааны хөнгөлөлтийг 5 сарын 31 хүртэл сунгалаа

Н.Тавинбэх: Цахилгааны хөнгөлөлтийг 5 сарын 31 хүртэл сунгалаа

-

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 18 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Тухайлбал, коронавируст халдварын омикрон халдвараас урьдчилан сэргийлж, дотоодод тархахаас хамгаалж 5.6 тэрбум төгрөг, Эрээн боомтоос чингэлэг тээвэрлэхэд зориулж 3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах болжээ. Үүний зэрэгцээ айл өрхүүдэд үзүүлж буй цахилгааны хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2022 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болсон юм.

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  ” Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах ажлыг 2022 оны 1-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, системийн ачаалал ихэсдэг тул айл өрхийн хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн. Үүнд:

Гэр хороололд амьдардаг айл өрхийн -350кВцаг хүртэлх

Орон сууцанд амьдардаг өрхийн- 250 кВт цаг хүртэлх цахилгааны хэрэглээний үнийг Засгийн газраас төлнө.

Дундаж хэрэглээгээр нь тооцвол нийт хэрэглэгчдийн 73 хувь нь цахилгааны төлбөрөө бүрэн хариуцуулахаар байна. Үүнээс давсан хэрэглээний төлбөрөө айл өрхүүд хариуцна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийтдээ 890 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Цаашид таван сар үргэлжлэх хөнгөлөлтөд 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнийг уул уурхайн томоохон төслүүд хариуцахаар шийдвэрлэсэн” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд