No menu items!
HomeЭрүүл мэндУхаалаг утасны хэрэглээ толгой өвдүүлдэг

Ухаалаг утасны хэрэглээ толгой өвдүүлдэг

-

Энэтхэгийн судлаачид ухаалаг утасны хэрэглээ болон толгой өвдөлтийн хоорондох хамаарлыг тодорхойлох зорилгоор  шинэ судалгааг явуулсан байна.  Cудлаачид тархи толгойн хууч өвчтэй 400 хүнийг судалгаандаа хамруулжээ.

Оролцогчдыг ухаалаг утас хэрэглэдэг болон хэрэглэдэггүй гэсэн хоёр бүлэгт хуваасан аж.  Эрдэмтэд судалгаанд оролцсон хүмүүсээс тэдний ухаалаг утасны хэрэглээнээс гадна толгой өвдөх,  өвчнийх нь түүх болон эмийн хэрэглээний талаар  асууж, тодруулга авсан юм.  Ухаалаг утас хэрэглэгчдийн  96 хувь өвчин намдаах эмийг хэрэглэдэг байхад  энгийн  гар утас барьдаг хүмүүсийн 81 хувь өвчин намдаах эм уудаг болох нь тогтоожээ. 

Мөн ухаалаг утас хэрэглэгчдийн 84  хувь нь  эм уусны дараагаар  толгой өвдөх зовуурь буурдаг гэж хариулсан бол ухаалаг утас хэрэглэдэггүй хүмүүсийн 94 хувь эм хэрэглэсний дараа өвчин нь намддаг болохыг хэлжээ. Үүнээс үндэслэн Энэтхэгийн судлаачид ухаалаг утасны хэрэглээ толгой өвдөлтийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд