No menu items!
HomeХөтөчТэжээвэр амьтан үрчилж авах боломжтой газруудын мэдээлэл

Тэжээвэр амьтан үрчилж авах боломжтой газруудын мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа амьтан үрчлэн авах боломжтой газруудын мэдээллийг хүргэж байна.

“Азтай савар” ТББ

Энэхүү ТББ нь 2013 онд байгуулагдсан, ашгийн бус, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг сайн дурын байгууллага юм. Энэхүү байгууллага нь бэртэж гэмтсэн амьтдад туслах, үржил хаах мэс ажилбарыг олон нийтэд сурталчлах, тэжээвэр амьтдын талаар нийгэмд эерэг ойлголт өгөх зорилготой. Тэд алдагдсан болон төөрсөн амьтдыг олж эзэн /гэрт/ нь буцаах, эзэнгүй нохой муурыг тохирох эзэнд үрчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Амьтан үрчилж авахын тулд дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай юм байна.

Тавигдах шаардлага:

-Насанд хүрсэн, шийдвэр гаргах чадвартай (+23)

-Гэр бүлтэйгээ ярилцан тохиролцсон

-Бага насны хүүхэдгүй

-Харшилгүй

-Амьтантай зөв зүйтэй харьцаж чаддаг

-Спэй заслага ойлгодог

-Санхүүгийн боломжтой  (хоол, вакцин, туулга, гэнэтийн өвчний зардал, хэрэгсэл гэх мэт маш их зардал гарна)

Фейсбүүк хаяг: Азтай Савар ТББ – Lucky Paws NGO in Mongolia

Хөөрхөн зулзага” ТББ

Л.Амарсанаа бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр ажилладаг бөгөөд ажлынхаа хажуугаар амьтдад туслах зорилгоор “хөөрхөн зулзага” ТББ байгуулсан. Хүүхэд байхын л амьтанд хайртай байсан тэрээр амьтдын асрамжийн газар байгуулахаар шийдсэн бөгөөд “Найрамдал” зуслан явах замд амьтдыг асрах байрыг байгуулжээ. Хаягдсан амтьдыг авран хамгаалах зорилготой энэхүү асрамжид 85 нохой 30-аад муур байгаа гэнэ. Амьтан үрчилж авах хүмүүст тодорхой хэдэн шаардлагыг тавьдаг аж. Тодруулбл, харшлын тест өгсөн байх, амьдрах орчны нөхцөл байдлыг хангах, амьтнаа цаашид хариуцах бүрэн чадвартай байх зэрэг.

Хаяг: Баянголын ам, Бор Толгойн урд, Хаадын замын хашаанд

Утас: 8986 1717

Фейсбүүк хаяг: Хөөрхөн Зулзага ТББ

“Ub Shelter”

Амьтанд хайртай залуус нэгдэн “золбин” гэх тодотголтой зовж шаналсан амьтдыг аварч хамгаалах зорилгоор “Сайн санаа амьтдад” ТББ-аа 2017 онд байгуулсан бөгөөд өдгөө дөрвөн гишүүнтэй. Улмаар UB SHELTER амьтан асрах төвийг Монголд анх удаа үүсгэн байгуулж, амьтдыг авран хамгаалах үйлсээ эхлүүлээд байгаа билээ. Үүсгэн байгуулагч М.Ариунсанаа нэг нөхрийн хамтаар амьтдыг асран халамжлах ажлыг гүйцэтгэж байгаа юм. Энд 69 нохой, 7 муур байх бөгөөд ихэнх нь хүмүүсийн хариуцлагагүй үйлдийн золиос болсон, төөрүүлсэн, өвдөхөөр нь гаргаж хаясан, машин зам дээр дайруулсан байдалтай олдсон гэх мэт янз бүрийн тохиолдоор хүнд нөхцөл байдалд орсон амьтад. Цөөн тооных нь эзэнтэй.

Нохой, муурыг үрчилж авахын тулд эхлээд UB shelter- Mongolia фейсбүүк хуудсанд байршуулсан мэдээлэлтэй танилцсаны дараа үрчилж авах хүсэлтээ илгээнэ.

Тэд үрчилж авах хүний гэр оронд нь очиж орчин нөхцөлтэй нь танилцдаг. Ингээд тухайн өрхийн санхүүгийн чадамж, чин сэтгэл, гэр бүлийн аль нэг гишүүн зөрчилдөөнтэй эсэхийг шалгаж байж үрчлүүлдэг. Зүгээр нэг амьтанд хайртай гэсэнд нь үрчлүүлдэггүй гэдгийг онцолсон юм. Бага насны хүүхэдтэй айлд төдийлөн үрчлүүлэхгүй бөгөөд учир мэдэхгүй балчир хүүхдийн болгоомжгүй үйлдлээс болж амьтнаа алдсан, эндсэн тохиолдол гарч байжээ. Тиймээс 15-аас дээш насны хүүхэдтэй айлд үрчлүүлэх аж.

Утас: 80005718, 89910707

Фейсбүүк хаяг: UB shelter- Mongolia

“Momentomoon”

Б.Тэмүүлэн бага наснаасаа эхлээд амьтадтай ойр өссөн нэгэн. Тиймдээ ч эзэндээ гологдож, гудамжинд төөрсөн, хүний хариуцлагагүй үйлдлийн золиос болсон амьтдад тусалдаг. Заримыг нь гэр бүлийнхээ гишүүн болгож, заримыг нь гэр бүлтэй болгодог. Тэрээр гудамжинд төөрсөн, хүний хариуцлагагүй үйлдлийн золиос болсон амьтдыг гэртээ авч ирснийхээ дараа эмнэлэгт үзүүлж, “Азтай савар” ТББ-д ханддаг. Эмчилгээнд байх хугацаанд нь эзэн хайж олоод хариуцлагтай, найдвартай хүнд хүлээлгэж өгдөг аж. Одоогоор үржлүүлэх ганц л амьтан байгаа аж.

Фейсбүүк хаяг: Momentomoon 

“Эзэнгүй хаягдсан амьтдад туслах төв”

Эзэнгүй хаягдсан амьтдад туслах төвийн тэргүүн Ч.Чулуунтуяа Хятадад сурдаг. Цар тахал эхлэх үеэр эх орондоо иржээ. Амьтанд маш их хайртай тэр нэг өдөр гудамжинд аврал эрсэн нохойг хараад орхиж чадалгүй тэжээхээр үрчилж авсан байна. Түүнээс хойш эзэндээ хаягдаж, гудамжинд орхигдсон нохой, муурыг асардаг болжээ. Амьтдыг эмчлүүлж, хооллож асраад, шинэ эзэн олж өгдөг. Тэр одоо 50 орчим нохой, 30 орчим муур асарч байгаа юм байна.

Амьтдаа үрчлүүлэхдээ зохих шаардлагуудыг тавьдаг. Авая гэсэн хүн бүрт өгдөггүй, маш сайн ярилцаж байж шийддэг. Насан туршид нь халамжилж чадах хариуцлагатай эзэнд л хүлээлгэж өгнө гэдгийг тэрбээр онцолсон юм. Санхүүгийн боломж, гэр бүлийн гишүүдийн амьтанд хандах хандлага зэрэг олон шалгуурыг тавьж байж үрчлүүлнэ.

Фейсбүүк хуудас: “Эзэнгүй хаягдсан амьтдад тусалцгаая залуусаа”  групп

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд