No menu items!
HomeЯрилцлага“Дараах иргэдийн ЭМД-ыг төрөөс хариуцаж төлдөг”

“Дараах иргэдийн ЭМД-ыг төрөөс хариуцаж төлдөг”

-

ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ “Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

– Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгал төлөгч хичнээн иргэн байдаг вэ. Төрөөс ямар иргэдийн эрүүл мэндийн даатгалыг нь хариуцдаг вэ?

– Олон улсын түвшинд манай эрүүл мэндийн даатгалын хамралт нилээн дээгүүр байр эзэлдэг. Манай нийт хүн амын 92.2 хувь нь эрүүл мэндийн даатгал төлдөг. Шимтгэл төлөлтөөр нь иргэдийг тодорхой бүлэгт хуваадаг л даа. Жишээлбэл ААН, байгууллага нь төлдөг хэсэг хүмүүс, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид, төр хариуцах иргэд гэж байдаг. Төсөвт байгууллагын болон ААН-ийн шимтгэл төлөлт 26 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 5 хувь, оюутан сурагчид нэг хувь, малчид 5 хувийг эзэлдэг. Үүнээс нилээн өндөр хувийг төр хариуцах иргэд эзэлж байна. Нийт шимтгэл төлж байгаа хүмүүсийн 66 хувийг эдгээр хүмүүс эзэлж байгаа юм.

Эрүүл мэндийн даатгалыг нь төрөөс хариуцаж төлөхөд ямар иргэд багтдаг вэ гэхээр,

  • Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй
  • 0-3 насны хүүхдээ харж байгаа эцэг, эх
  • 0-18 насны хүүхэд
  • Ял эдэлж байгаа хүмүүс
  • Нийгмийн халамж шаардлагатай хүмүүс байдаг.

– Эрүүл мэндийн албан журмын даатгалын талаарх мэдээллийг хүргэе?

– Манай улсын эрүүл мэндийн даатгалын систем хоёр төрөлтэй. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн улмаас үүсэж болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал хамрагдана гэж хуучилж өгсөн. Иргэд хуулиар тогтоосон шимтгэлийг төлөх үүрэгтэй.

 -Даатгалын шинэ хуулиар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 70-100 хөнгөлүүлэх боломж бүрдсэн. Энэ талаар мэдээлэл хүргэхгүй юу?

 – Бусад улстай харьцуулахад манай улсын эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ харьцангуй бага. Иргэд жилд 50,400 төгрөгийг төлж байгаа. Хуулинд энэ шимтгэлийг хагас болон бүтэн жилээр төлнө гэж заасан байдаг. Эрүүл мэндийн даатгалаас үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний багц жилээс жилд өргөжиж, хүртээмжтэй болж байна. Энэ оны хувьд өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг тарифжуулсан. Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцдаг иргэд үнэ төлбөргүйгээр үйлчилгээ авч болно. Түүнчлэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орж байгаа иргэд даатгалын сангаас 113 сая төгрөгийг даалгасан. Иргэд эрүүл мэндийн даатгалд жилдээ 50,400 төгрөг төлөөд дээд тал нь 113 сая төгрөг авсан байна. Мөн манай иргэд сувилалд их сувилуулдаг. Үүний 250 мянгыг даатгалын сангаас төлдөг.


– 2016 оноос өмнөх онуудын шимтгэлийг яагаад төлөх ёстой байдаг юм бэ, эрүүл мэндийн тусламж аваагүй шүү дээ гэх хүмүүс байдаг. Энэ тал дээр тайлбар хэлнэ үү?

–  Нийгмийн эрүүл мэндийн даатгал эв санааны зарчим дээр тулгуурласан байдаг. Тухайн хүн нэгт хуулиар хүлээсэн үүргийн дагуу албан журмын даатгалд хамрагдах ёстой. Хоёрдугаарт, тухайн үед даатгалаас тусламж үйлчилгээ аваагүй ч гэсэн эрүүл мэндийн эрсдэл хэзээ ч үүсч болно. Тиймээс тэр үедээ ашиглаж болно шүү дээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд