No menu items!
HomeНийгэмКим Чол Сан: Солонгосын Засгийн газрын зүгээс хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарна

Ким Чол Сан: Солонгосын Засгийн газрын зүгээс хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарна

-

БНСУ-д 13 настай монгол охинт сургуулийнхаа хэсэг хүүхдүүдэд зодуулж, хүчирхийлүүлсэн хэрэг гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны гадна сурагч охиноос уучлалт гуйж, хэргийг хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг шаардсан залуус тайван жагсаал хийж, шаардлага хүргүүллээ.

Албан бичигт “…Монгол охиныг зургаан цагийн турш зодож тамласан асуудлыг Монголын ард түмэн эсэргүүцэж байна. Тиймээс охины гэр бүл болон Монголын ард түмнээс өнөөдрийн дотор уучлал гуйх, хүчирхийлэлд өртсөн охинд нөхөн төлбөр олгуулахаас гадна өмгөөллийн болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэхийг шаардаж байна. Ингэснээр цаашид ийм үйл явдал гаргахгүй байх, монгол хүний эрх чөлөөнд халдахгүй байхад дархлаа тогтоно” гэж дурджээ.

Иргэн Ж.Отгонбаяр “Монгол хүний үнэлэмжийн асуудлыг ярих гэж бид энд ирсэн. Цаашид энэ үйл явдал гарахгүй байх, монгол хүний эрх чөлөөнд халдахгүй байх дархлаа тогтоно гэж энэхүү албан бичгийг танд хүргүүлж байна. Сурагч охины эрхэнд халдсан энэ үйл явдлыг монголчууд хэзээ ч уучлахгүй.

Монгол Улсын 40 мянган залуус Өмнөд Солонгост ажиллаж байна. Энэ залуусыг бид Солонгосын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж хардаг. Бид баян улсын ард түмэн. Бидний хөгжил цаг хугацааны асуудал. Бид цаашид олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж солонгос хүүхдүүд монгол охиныг яаж зовоосныг дэлхийд цацах болно. Гэхдээ бид ингэж, хоёр улсын харилцаанд сэв суулгахыг хүсэхгүй байна. Солонгосын Элчин сайдын яам энэ үйл явдалд албан ёсоор уучлалт гуйх ёстой гэдгийг хэлье” гэлээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Чол Сан “Манай хоёр улс дипломат тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Найрсаг хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн энэ цаг хугацаанд ийм харамсалтай хэрэг гарсанд би хувьдаа болон ЭСЯ-ны дипломат ажилтныхаа хувьд туйлын харамсаж байгаагаа илэрхийлье. Энэхүү болсон явдлыг нэн даруй, шударгаар шийдвэрлэх талаар БНСУ-ын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Манай улсын Засгийн газрын зүгээс уг хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, ажиллах болно. Мөн шийдэгдсэн даруйд нь Монгол Улсын Засгийн газарт нэн даруй мэдэгдэнэ.

Энэ асуудлаар өчигдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай уулзаж, хөндөж ярилцсан. Солонгосын Засгийн газар дээрх хэргийн талаар хангалттай мэдээлэлтэй байгаа бөгөөд идэвхтэй ажиллахаа илэрхийлмээр байна” гэлээ.

Монголчууд энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж www1.president.go.kr сайтад санал цуглуулж байгаа юм. Уг сайтад 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг аж. Монгол охинтой холбоотой саналын тоо одоогоор 88 мянгад хүрээд байгаа юм. Өргөдөлд саналаа өгөх хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд