No menu items!
HomeДэлхийӨАБНУ-ын эмч Омикрон хувилбарын шинж тэмдэгийн талаар дурьджээ

ӨАБНУ-ын эмч Омикрон хувилбарын шинж тэмдэгийн талаар дурьджээ

-

Өмнөд Африкийн улс орнуудад дэгдэж, Европын орнуудад ч бүртгэгдээд байгаа коронавирусын мутацилагдсан хувилбар болох Омикроноос болж улс орнууд хилээ хаах арга хэмжээ авч байгаа билээ. Улс орнуудыг эрсдэлд суурилсан хилийн хорио тогтоохыг ДЭМБ-аас ч зөвлөж буй. Уг вирус тархах чадвар Дельта хувилбараас илүү болох талаар судалгаанууд гарсаар байна.

Омикрон хувилбар дэгдсэнээр ӨАБНУ-д өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдсэн байна. Тус улсын Нийгмийн эрүүл мэндийн тандалт, хариу арга хэмжээний хэлтсийн дарга Мишель Грум “халдварт ихэнхдээ залуучууд өртөж байгаа ч цаашид ахимаг насын бүлэгт шилжих магадлалтай” хэмээн дурьджээ.

Өмнөд Африкийн эрдэмтэд Омикрон хувилбар нь хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байгааг онцолжээ. Гэхдээ судлагдаж байгаа учраас одоогоор ингэж тодорхойлоход эрт байгааг анхааруулсан байна.

ӨАБНУ-ын эмч Унбэн Пиллэй омикрон халдварын түгээмэл шинж тэмдгийн талаар өгүүлжээ.  Түүний өгүүлснээр, одоогоор энэ төрлийн халдвар авсан өвчтөнүүдэд томуутай төстэй шинж тэмдгүүд илэрч байгаа талаар Bloomberg агентлагт мэдээлжээ.

Пиллэй эмч “Омикрон хувилбарын халдвар авсан хүмүүс бүгдээрээ маш хөнгөн хэлбэрээр өвдсөн. Гэхдээ ямар нэг дүгнэлт хийхэд хараахан эрт байна. Халдвар авсан хүмүүст хуурай ханиалгах, халуурах, шөнө хөлрөх, бие өвдөх шинж тэмдгүүд түгээмэл илэрч байна” гэжээ.

ӨАБНУ-ын Анагаах ухааны холбооны мэдээлснээр, омикрон халдварын гол шинж тэмдэг нь ихээр ядарч сульдах бол өвчтөнд үнэр, амтаа алдах шинж тэмдэг илрээгүй гэнэ. Дельта хувилбарын үед зүрхний цохилт нэмэгдэж, хүчилтөрөгчийн түвшин буурснаар амтлах, үнэрлэх мэдрэмж алдагддаг аж.

Хэрэв вирусын тархалт эрчимтэй явагдвал вакцинд хамрагдаагүй, архаг суурь өвчтэй хүмүүс илүү өртөх эрсдэлтэй анхааруулжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд