No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Ц.Туваан

76: УИХ-ын гишүүн Ц.Туваан

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Тувааныг онцолж байна.

Товч намтар

АН-аас Төв аймагт нэр дэвшиж, анх удаагаа парламентад сонгогдсон тэрээр тус нутгийн уугуул. Ц.Туваан Коминскийн Их сургуульд 1989-1990 онуудад сурч байгаад, 1991-2000 онд Анагаах Ухааны их сургуульд сурч хүний их эмч мэргэжил эзэмшсэн. Тэрбээр Орос, Словак хэлтэй.

Түүний намтарт дурдсанчлан, 2008 оноос 2012 он хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны бус зөвлөх хийжээ. Дараа нь тэрбээр “Голден-Ийгл” ХХК-ийн захиралаар ажиллах болсон байна.

Ц.Туваан үүний дараагаар Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн дэд сайдаар 2 жил ажиллажээ. Тэрбээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын дарга, НХҮЕГ-ын даргааар тус тус ажиллаж байгаад Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон аж. Дараа нь намынхаа дэд дарга болж, 2020 онд Төв аймагтаа нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон байна.

Хөрөнгө, орлого

Тэрээр 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т тайлагнажээ. УИХ-ын гишүүн Ц.Тувааны жилийн орлого 80 сая 459 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 20 сая 643 мянган төгрөг. Тэрбээр 634 сая 900 мянган төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууцтай. Мөн 80 сая төгрөгний Toyota, Land Cruiser 200 автомашинтай аж.

УИХ-ын гишүүн Ц.Туваан нэг тэрбум 151 сая төгрөг бүхий мал аж ахуйтай бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад 39 сая 621 мянган төгрөгийн хадгаламжтай хэмээн ХОМ-ээ өгчээ. Тэрбээр “Голден-Ийгл” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг.

Түүний хөрөнгө, орлогын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний мэдээллүүдийг товчлон хүргэе.

Ц.Туваан: Намайг АН-аас хөөгөөгүй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж Ц.Тувааныг АН-ыг хөөсөн гэдгийг мэдэгдсэн. Мөн АН-аас УИХ-д нэр дэвшиж сонгогдоогүй Н.Алтанхуяг, С.Ганбаатар, намаасаа хөөгдсөн Ц.Туваан нарыг бүлгийн хуралд оролцуулах гэсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлэл хийсэн байдаг.

Тэрбээр “Чуулган дээр байж байгаад хэвлэлээс мэдээлэл авлаа. Гайхаж байна. Хөөлөө, хөөлөө гээд одоо хэд ч хөөгдчихөв. Би намдаа байгаа. Бүлэг ажиллаад жил гаруй болж байна. Бүлгийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын асуудлыг АН-ын бүлгийн хуралдаан дээр ярьсан. Нөхөн сонгууль нэмэлт санал хураалтаар шийдэгдэх болсон учраас бүлгийн даргын асуудлыг долоо хоногоор хойшлуулсан. Үүнтэй холбоотой байх гэж бодож байна. Би АН-аас сонгогдсон гишүүн, АН-даа байгаа. Олон удаа хөөгдөж байна. Манай намын дүрмээр гишүүнийг хөөвөл Үндсэн дүрмийн хурлаар шийдвэр гаргадаг. Би сая Үндсэн дүрмийн хорооны даргатай ярьсан. Хурал болоогүй, намайг хөөгөөгүй гэсэн. Намайг хөөгөөд байгаа талд би байхгүй. Тэдний бүртгэлд байхгүй. Байхгүй хүнийг татаж авчраад хөөлөө гээд байх юм. Би энэ шийдвэрийг гурав, дөрөв дэх удаагаа сонсож байна. Байхгүй газраасаа хөөгдөж байгаагаа гайхаж байна” гэжээ.

Ц.Туваан 50.000 ам.долларын лобби гэрээ байгуулсан уу

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байжээ. Энэ үеэр нэгэн ноцтой зүйл яригдсан нь АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэгтэй АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан гэх зүйлийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ярьсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Үнэндээ сонгууль будлиулах ажлыг АН хийж байна. Ц.Туваан гарын үсэг зурж, АНУ-ын  компанитай байгуулсан 50 мянган ам.долларын лобби гэрээ байна. Гэрээг дөрөвдүгээр сарын 12-оос зургадугаар сарын 12 хүртэл байгуулсан байна. Энэ ямар учиртай юм бэ Ц.Туваан гишүүн ээ” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан “АН 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч хүнд төлөөгүй. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх. Андуурсан бол түүнийгээ хэлээрэй. Манайх тийм баян нам биш” гэсэн тайлбар өгчээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд