No menu items!
HomeХэн юу хэлэвХ.Мөнгөн-Өлзий: Ковид-19 зүрх судасны системийг гэмтээдэг

Х.Мөнгөн-Өлзий: Ковид-19 зүрх судасны системийг гэмтээдэг

-

УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий урт хугацааны Ковид-19-ийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Коронавируст халдвар анх эхэлж байхад томуу, томуу төст өвчтэй төстэй ханиах, халуурах шинж тэмдэг илэрдэг юм байна гэж байсан бол илүү олон өвчтөнг хамруулсан сүүлийн үеийн судалгаагаар зүрх дэлсэх гэх мэт зүрх судасны системийн зовуурь, шинж тэмдэгүүд илүү илэрч байгааг онцолж байна.

Тиймээс ковидийн халдвар зүрх судасны системийн гэмтээдэг эсэх асуудал яригдаж эхэлсэн. Вирус эсийг гэмтээх, үрэвслийн улмаас үүсч байгаа бодисууд бие хордох, зүрх гэмтэх гэсэн асуудлууд яригдаж байна. Ингээд зүрх судасны системийн талаас маш олон төрлийн эмгэгүүдийг үүсгэж болох юм байна гэдэг зүйл судлагдаж эхэлсэн. 20 гаруй орныг хамруулсан судалгаагаар нийт халдвар авсан иргэдийн 10 гаруй хувьд нь зүрх судасны системийн талаас өөрчлөлт илэрч байна гэдэг дүгнэлт гарсан. Эндээс харахад ковидийн халдвар зүрх судасны системийг гэмтээх боломжтой. Зүрх судасны суурь өвчтэй бол илүү хүндээр өвчлөх магадлалтай гэдэг нь судалгаануудын үр дүнгээс харагдаж байна.

Сүүлийн үед дэлхий дахинд яригдаж эхэлсэн бас нэгэн зүйл бол урт хугацааны ковид-19. Халдварлаад эдгэрсэн хүмүүст ковидийн шалтгаант шинж тэмдэг, зовуурь 14 буюу түүнээс дээш долоо хоног үргэлжилж байна. Зарим судалгаагаар зовуурь, шинж тэмдэг 1-2 жил хүртэл үргэлжилсэн болохыг харуулж байна. Урт хугацааны Ковид-19-ийн үед ядрах, амьсгаадах, зүрх дэлсэх, цээжээр өвдөх, бачуурах, ой санамж муудах, анхаарал төвлөрөлт буурах, амт үнэр мэдрэх байдал муудах, үеэр өвдөх зэрэг шинжүүд илэрч байна.

Ковидийн эсрэг үүссэн дархлаа өөрийн эдийг гэмтээх, вирусын үлдэц байх, бие судал гэсэн шалтгаануудын улмаас зовуурь, шинж тэмдэгүүд удаан үргэлж байх магадлалатай гэсэн судалгаанууд бий. Урт хугацааны ковид-19 ихэвчлэн өндөр настай, эмэгтэй, хүндээр өвчилсөн хүмүүст тохиолдож байна гэсэн судалгаа байгаа хэдий ч ер нь бүх насныхан, хүүхдүүдэд ч үүсэх боломжтой.

Урт хугацааны Ковид-19-ийн үеийн эмчилгээний хувьд эрүүл тэжээллэг хоол хүнс хэрэглэх, ой санамж сайжруулах дасгалуудыг байнга хийх, халдвар авахаас өмнөх идэвхдээ шууд орох боломжгүй тул идэвхийг аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд