No menu items!
HomeНийгэм"70-аас дээш настнуудын тэтгэврийн зөрүүг арилгахыг ЗГ-аас шаардаж байна"

“70-аас дээш настнуудын тэтгэврийн зөрүүг арилгахыг ЗГ-аас шаардаж байна”

-

Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар Монголын ахмадуудын холбооноос хийлээ. 

Тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “320 гаруй мянган ахмад настны ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бий. Зөрүү гэдэг ойлголт нь 1990 оноос хойш яригдаж байгаа. 2001 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бага цалингаасаа тэтгэвэр тогтоолгоод ихэнх нь тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг авч амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна.

Ахмад настны тухай хуулийн наймдугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 30 дугаар зүйлд ахмад настны тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцтай уялдуулан жил бүр индексжүүлэн өөрчилж байх талаар тусгасан байдаг. Энэ заалт зохих журмаар хэрэгжээгүй учраас тэтгэврийн зөрүү жил ирэх тусам нэмэгдэж, ахмадууд хохирсоор байна.

1995 оны нэгдүгээр сарын 1-нээс даатгалын шинэ тогтолцоонд орсон. Ингэхдээ 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг одоо тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэвэр тогтоосон цалинтай нь ойртуулж тогтоох гол зарчмыг Нийгмийн даатгалын тухай хуулиудыг батлахдаа шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газраас зургаан удаа тэтгэврийг индексжүүлэх шийдвэр гарсан. 

Гэхдээ тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах хөрөнгийг төсвийн хүрэлцээ байхгүй гэдгээр зохиомлоор индексийг нь бага тогтоосноос болж зөрүү нь арилахгүй байгаа. Сүүлийн дөрөв, таван жилийн турш тэтгэвэр дээр 20, 25, 27, 30 мянган төгрөгийг сард нэмэгдүүлж ирлээ. Гэвч нэг хүний тэтгэврийн зөрүү 100-600 мянга хүртэлх төгрөг байгаа юм. Авч байсан цалин, ажилласан жилийн хугацаанаас их, бага тэтгэвэр авдаг үндсэн зарчим алдагдаж, нэг тогооны зарчмаар тэтгэврийн асуудал шийдэгдэх, олон жил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болгох асуудал яригдаж байгаа нь буруу шийдвэр.

70-аас дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэж өгнө үү?

Жилд дөрвөөс таван мянган ахмад настан нас бардаг. Ихэнх ахмадууд тэтгэврийн зөрүүгээ арилгуулж чадахгүй нас барж байна. Энэ асуудлыг ээлж дараатай шийдэх, 70 ба түүнээс дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг тэргүүн ээлжид арилгаж өгөх шаардлагыг удаа дараа төрийн өндөрлөгүүдэд тавьсан ч харамсалтай нь шийдэгдсэнгүй.

Урьдчилсан мэдээллээр тэтгэврийн зөрүүг арилгахад 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгө хөрөнгийн эх үүсвэрт тусгагдаагүй гэсэн мэдээлэл байна. Тухайн асуудлыг шийдэхгүйгээр улсын төсөв батлавал ахмадуудын бухимдал дээд цэгтээ хүрнэ. Ерөнхий сайд болон Сангийн сайд нарт 2022-2023 онд багтаан тэтгэврийн зөрүүг арилгах нэмэгдэл хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж өгөх, 70-аас дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэх шаардлагыг хүргүүлж байна” гэлээ. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд