No menu items!
HomeХүмүүс"Амьдралын ээдрээ" киноны жүжигчид 18 жилийн дараа

“Амьдралын ээдрээ” киноны жүжигчид 18 жилийн дараа

-

2003 онд дэлгэцнээ гарсан “Амьдралын ээдрээ” буюу “All in” тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан бүтээл. Уг киноны жүжигчид болох И Бён Хун, Сон Хе Гё нар аль хэдийн манай үзэгчдийн эчнээ танил болсон Солонгосын алдартай жүжигчид билээ. Ингээд тус киноны жүжигчид 18 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхуулая.

И Бён Хун

“Амьдралын ээдрээ” цувралын Ким Ин Хагийн дүрээр  монголчуудын танил болсон жүжигчин  И Бён Хун 1970 онд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод бизнесмэний гэр бүлд төржээ. И Бён Хун нэг эгчтэй. Түүний эгч И Ён Хэ нь 1996 онд Өмнөд Солонгосын тэргүүн мисс болж байсан удаатай. И Бён Хун “Ханьян” их сургуулийн Франц хэл, соёлын анги, “Чунь Ань” их сургуулийн театр, киноны жүжигчний ангийг тус, тус дүүргэжээ. 1991 оноо KBS телевизийн цувралд туслах дүр бүтээснээр карьераа эхлүүлсэн тэрээр 1995 онд “Run Away” кинонд гол дүр бүтээснээрээ олонд танигдаж эхэлжээ.

Тэрбээр 1999 онд цэрэгт татагдаж, уран бүтээлээ түр хугацаагаар завсарласан гэдэг. Цэргээс халагдсаныхаа дараа Солонгосын алдарт найруулагч Пак Чан Үкийн “JSA” кинонд гол дүрийг бүтээв. Хойд болон Өмнөд Солонгосын хил дээрх харуулын цэргүүдийн өвөрмөц харилцааг харуулсан уг кино Солонгос төдийгүй дэлхийн хэмжээнд шуугиан тарьж, тэр хэмжээгээр И Бён Хуны нэр дэлхийн кино сонирхогчдод танил болсон билээ.

Сон Хе Гё

Өмнөд Солонгосын жүжигчин Сон Хе Гё бол Ази тив дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг билээ.Тэрээр Солонгос соёлын давалгааг түгээн дэлгэрүүлсэн гол хүн гэж үзэж болно.  My Girl And I (2005) , Full House (2004) зэрэг олон драма, кинонд чадварлаг бүтээсэн дүрүүдээрээ өөрийн авьяас чадвар, чансаагаа харуулж томоохон од гэдгээ баталсан юм. Тэрээр багаасаа кино од биш тамирчин болохыг хүсдэг байсан гэдэг. Тийм ч учраас уран гулгалтаар хичээллэж байжээ. 1996 онд түүнийг 14 настай ахлах сургуулийн сурагч байхад эцэг эх нь SunKyung загварын тэмцээнд оролцуулсан бөгөөд  тэрээр амжилттай оролцож тэргүүлсэн юм.  Удалгүй телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож, One of a Pair (1997) and First Love (1996–1997) кинонуудад туслах дүр бүтээж, урлагийн ертөнцөд хөл тавьсан юм.

Хо Жүн Ху

Жүжигчин Хо Жүн Ху “Бүгдийг нь”, “Зочид буудлын эзэн”, “Жумүн хаан” зэрэг олон цувралын дүрээрээ аль хэдийн бидний танил болсон билээ. 30 гаруй жил тайз, дэлгэцийн урлаг зүтгэсэн тэрбээр Солонгосын хамгийн хүндтэй жүжигчдийн нэг юм. Тэрээр гурван хүү, хоёр охинтой айлын дөрөв дэх хүүхэд болон 1964 онд мэндэлжээ.

Түүний аав нь Солонгосын нэрт жүжигчин Хо Жан Ган бөгөөд 1950-1970 оны хооронд маш олон бүтээлд тоглож, дүрээ мөнхөлсөн, улсдаа домог болсон жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг юм. Мөн түүний ах Хо Ги О нь жүжигчин аж. Эцэг нь 1975 онд алдартнуудын дунд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн тэмцээний үеэр гэнэт зүрхний шигдээсийн улмаас өөд болжээ. Тус тэмцээнийг телевизээр шууд дамжуулан үзүүлж байсан гэдэг.

Хо Жүн Ху сурагч байхдаа бейсболын клубт идэвхтэй хичээллэж байсан. Тэрээр өсвөр насандаа нэлээд хэрэг төвөгт орооцолддог хүүхэд байжээ. Анх Сөүлийн Их сургуулийн бүжигчний ангид суралцсан. Улмаар тус сургуулийн нэгэн профессор түүний аавын танил байсан төдийгүй түүнд жүжиглэх авьяас чадвар байгааг олж харснаар жүжигчин болохыг зөвлөсөн байна.

Жи Сон

Түүнийг олонд таниулсан нь яах аргагүй “Амьдралын ээдрээ”. “Нууц хайр”, “Намайг ал”, “Гэм буруугүй яллагдагч”, “Танил эхнэр” зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн тэрээр 1977 онд мэндэлжээ. Үзэсгэлэнт жүжигчин Ли Бо Ён тэр хоёр Солонгосын урлдаг дахь сайхан хосуудын нэг гэдгийг мэдэх бизээ. Хосууд  2004 онд “Save the Last Dance for Me” цувралын зураг авалтын үеэр танилцаж, зургаан жил үерхэсний дараа хуримаа хийсэн гэдэг.

Пак Сол Ми

“Өвлийн хайрын дуу”, “Амьдралын ээдрээ” зэрэг цувралаар үзэгчдийн танил болсон жүжигчин Пак Сол Ми 1978 оны 1-р сарын 3-нд Өмнөд Солонгост мэндэлжээ. Түүний тайзны нэрийг Park Hye Jung гэдэг. Sang Myung Урлагийн сургуулийг төгссөн бөгөөд анх 1996 онд “Papa” хэмээх цуврад туслах дүрийг бүтээжээ.

Харин 1998 онд MBC телевизээс зарласан тэмцээнд оролцож албан ёсны гараагаа эхлэв. 2000 оны эхээр хэд хэдэн алдартай цувралд дүрээ бүтээж чамгүй амжилт үзүүлсэн. Тэрээр чадварлаг жүжигчнээс гадна төгөлдөр хуурч юм. 2005 онд Японы поп хамтлаг “Жажа”-гийн концерт дээр төгөлдөр хуур тоглож байсан бөгөөд дараа нь тус хамтлагийн хоёр дахь цомог болох “I Love You”-д тоглох урилга авсан юм. Төгөлдөр хуур тоглохын зэрэгцээ клипэнд нь мөн тогложээ.

Тэр “The Great Merchant” кинонд хамтран тоглосон жүжигчин Хан Жэ Сүктэй 2010 оноос болзож эхэлсэн бөгөөд 2013 онд хуримаа хийсэн билээ.

Жин Гу

Ким Ин Хагийн залуугийн дүрийг бүтээдэг тус жүжигчин 1980 онд төржээ. Дэлгэцнээ гарсан анхны дүр нь алдарт жүжигчин И Бён Хунтай хамтран тоглох байв. Тэрээр мөн “Нарны үр сад” кинлнд тоглосноороо алдартай.

Хан Жи-Мин

Энэхүү киноны гол дүрийн жүжигчний залуу насны дүрийг бүтээдэг Хан Жи Мин 1982 онд төржээ. “Амьдралын ээдрээ”, “Дэ Жангум” зэрэг цувралд туслах дүр бүтээснийхээ дараа 2005 онд “Resurrection” хэмээх цувралд тоглосноор амжилтын гараагаа эхлүүлжээ. Тэр ахлах сургуулийн сурагч байх үеэсээ шоу бизнест хөл тавьсан юм. Жүжигчин болно хэмээн боддоггүй байсан ч алдарт жүжигчин Сон Хе Гёгийн тоглосон тус цувралд гол дүрийн өсвөр насны дүрийг бүтээснээр бодлоо өөрчилжээ.  

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд