No menu items!
HomeХүмүүсТуркийн хамгийн шилдэг 10 эрэгтэй жүжигчин

Туркийн хамгийн шилдэг 10 эрэгтэй жүжигчин

-

2021 оны шилдэг эрэгтэй жүжигчний санал асуулгад үзэгчдээс хамгийн өндөр санал авсан жүжигчдийн мэдээллийг хүргэж байна.

1. Халил Ибрахим Жейхан

Туркийн жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч, загвар өмсөгч Халил Ибрахим жүжигчний гараагаа 2019 онд эхэлжээ. Гэхдээ тэрээр бүтээсэн дүрүүдээрээ даруй үзэгчдийн сайшаалыг хүртэж эхэлсэн байна. Халил 1986 оны 1-р сарын 1-нд Истанбул хотод төрсөн. Тэрээр багаасаа л урлагт сонирхолтой хүү байжээ.

2. Бурак Озчивит

“Мөнхийн хайр”, “Аугаа зуун” киногоор бидний танил болсон жүжигчин Бурак Озчивит жагсаалтын хоёрт эрэмбэлэгдсэн байна. Бурак Мерсин хотод төрсөн бөгөөд түүнийг мэндэлсний дараахан гэр бүл нь Истанбул руу нүүжээ. Тэрбээр Истанбул хотын Мармарагийн их сургуульд орж, кино, дүрслэх урлаг, гэрэл зургийн факультетэд суралцсан байна.  Суралцаж байх үедээ загварын тайзан дээр гарч, 2006 он хүртэл Туркийн хамгийн эрэлттэй эрэгтэй загвар өмсөгчдийн нэгд тооцогддог байв. “Туркийн шилдэг загвар өмсөгч” тэмцээнд хэд хэдэн удаа оролцож, 2003 онд түрүүлсэн байна.

3. Барис Ардуч

Барис Ардуч 1987 оны 10-р сарын 9-нд төрсөн Швейцарь гаралтай Турк жүжигчин юм. Залуу жүжигчний анхны бүтээл нь “Küçük Hanımefendi” хэмээх романтик инээдмийн кино байжээ. Уг кино үзэгчдэд ихээхэн таалагдаж, өндөр үнэлгээ авсан байна.

4. Серкан Чайоглу

Серкан Чайоглу “Kiraz Mevsimi”хэмээх цуврал кинонд тоглосныхоо дараа Турк даяар алдаршиж эхэлжээ. Жүжигчин залуу 1988 оны 4 -р сард Германд төрсөн бөгөөд 7 настайдаа Турк улсад нүүн иржээ.

5. Эркан Мерич

Жүжигчин 1986 оны 7 -р сард Адана хотод төрсөн. Тэрээр кинонд тоглохоос гадна загвар өмсөгчөөр ажилладаг байна.

6. Ибрахим Челиккол

Ибрахим Челиккол 1982 оны 2-р сарын 14-нд төржээ. Тэрээр  кино жүжигчин төдийгүй загвар өмсөгч, сагсанбөмбөгч юм. Челиккол Туркийн үндэсний сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч байжээ.

7. Жан Яман

Жан 1989 оны 11-р сарын 8-нд Истанбул хотод төрсөн. Тэрээр айлын ганц хүүхэд. Түүний өвөө Югослав, эмээ нь Македон гаралтай. Жаныг 5 настай байхад эцэг эх нь салж, хүү ээж дээрээ өсжээ. Гэхдээ түүний аав хүүтэйгээ сайхан харилцаатай хэвээр байдаг аж. Түүний тоглосон алдартай кинонуудын нэг нь Туркийн романтик цуврал, Монголчуудын сайн мэдэх “Эртэч шувуухай”юм. Тэрээр уг кинонд Демет Өздемиртэй хамтран тоглосон байдаг.

8. Энгин Акюрек

Энгин Акюрек 1981 оны 10 -р сарын 12-нд Туркийн Анкара хотод төрсөн. Түүний аав нь төрийн түшээ хүн байдаг бол ээж нь хүүхдүүдийнхээ “баттай ар тал” болсоор иржээ. Тэрээр хамгийн анх “Yabancı Damat” хэмээх цувралд тоглож байжээ.

9. Мурат Йылдырым

Мурат Йылдырым Туркийн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг бөгөөд тус улсын хамгийн царайлаг эрчүүдийн тоонд багтдаг. Мурат анхны гол дүрээ 2006 онд “Araf” хэмээх аймшгийн кинонд бүтээж байжээ.

10. Акын Акынозю

Тэрээр 1990 оны Есдүгээр сарын 22-нд төржээ. Акын “Hercai” хэмээх цуврал киногоороо олонд танигджээ. Залуу мөн үзэгчдийн сайн мэдэх “Көсем” кинонд дүр бүтээсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд