No menu items!
HomeМонгол брэндСүүлний тостой саван үйлдвэрлэгч Монгол брэндүүд

Сүүлний тостой саван үйлдвэрлэгч Монгол брэндүүд

-

Энэ удаагийн “Монгол брэнд” буландаа сүүлний тостой саван үйлдвэрлэгч брэндүүдийг онцолж байна.

Хонины сүүлийг Монголчууд эрт дээр үеэс хоол хүнсэндээ өргөн дэлгэр ашиглаж ирсэн. Нялх хүүхдүүдэд хонины сүүл хөхүүлэх нь өлчир чийрэг, эрүүл саруул өсөн торниход тустай хэмээдэг. Сүүлийн үед Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хонины сүүлтэй биеийн тос, саван үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэдэг болсон. Энэхүү бүтээгдэхүүнүүдийн зарим нь олон улсад өндрөөр үнэлэгдэж, шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүн гэх шагналын эзэн болоод байгаа юм.

Савангийн найрлагын тодорхой хувь нь хонины сүүлнийх шиг шингэн тос агуулсан байх юм бол арьс зөөлөн, толигор болох ач холбогдолтой. Мөн хүний арьсанд шингэх чадвар төдий чинээ сайн байдаг ажээ.

LHAMOUR брэнд

Органик гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Lhamour брэнд нь 2014 оны 6-р сард үүсгэн байгуулагдсан. Ургамлын тосыг хонины сүүлтэй, чацарганыг тосыг жамц давстай хольж гаргасан бүтээгдэхүүн өмнө нь байгаагүй гэдгээрээ онцлог бөгөөд эдгээрийн нэгдэл нь бүх насны хүмүүсийн арьсны онцлогт таардаг.

Холбогдох утас: 7712 0256

Фэйсбүүк: Lhamour

ГИЛГЭРЭМ брэнд

Гилгэрэм нэрийн гоо сайхны саванг байгалийн органик түүхий эд, эмийн ургамал, эрдэс ашиглан, хонины сүүл, тэмээний чөмөг, чацарганы тос зэрэг үндэсний уламжлалт түүхий эдээр баяжуулан гар аргаар, эх орондоо үйлдвэрлэдэг.

Холбогдох утас: 9906 3301

Фэйсбүүк: Гилгэрэм

ENARU брэнд

Тус брэнд мэргэжлийн химич, технологич нартай бөгөөд үндэсний онцлог шингэсэн 13 нэр төрлийн 25 эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төдийгүй Шанхай, Тайвань хотноо экспортолж эхлээд байгаа юм.

Холбогдох утас: 9509 0604

Фэйсбүүк: ENARU

UULEN брэнд

Тус гоо сайхын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэнд 2018 онд байгуулагджээ. Савангийн найрлагад орох эфирийн тосоо ОХУ-аас гол төлөв авдаг. Бусад  түүхий эд өөхөн тос, сүүлний тос, чацарганы тос, ганга зэрэг нь эх оронд элбэг байдаг.

Холбогдох утас: 9411 3027

Фэйсбүүк: Uulen Үүлэн

СҮҮЛХЭН

“Сүүлхэн” арьс арчилгааны брэнд нь 2017 онд байгуулагдсан.

Сүүлхэн брэнд нь хонины сүүлэн тостой саван, алжаал тайлах ванны бөмбөлөг, хонины сүүлэн тостой биеийн тос, зөгийн бал болон хонины сүүлтэй гарын тос, биеийн скраб зэрэг химийн найрлагагүй, хонины цэвэр сүүлний тос болон бусад органик түүхий эд орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. А, Д, Е витаминууд болон уураг кальцийг нөхөж өгдөг ба харшил өгөхгүй, бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байна.

Холбогдохн утас: 9965 1769

Фэйсбүүк: Suulkhen brand

Anu Eco Brand

Тус брэндийг үүсгэн байгуулагч Х.Оюунцэцэг нэгэн ярилцлагадаа “Дэлхий хайдаг ч бидний хайхардаггүй монгол баялаг бол ӨӨХӨН ТОС” хэмээн дурьджээ. “Импортыг багасгаж, эх орондоо үйлдвэрлэе” гэсэн уриатай тус брэнд эрүүл, органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын хэрэглээг хангаад зогсохгүй гадагш экспортлох зорилго тавин ажиллаж байна. Тус брэндийн үйлдвэрлэж буй савангийн гол түүхий эд нь өөхөн тос. Малаас гарч буй дотор өөхийг өөхөн тос болгохдоо зөв боловсруулалт хийж, чанартай бүтээгдэхүүн гарган авахаар зорьж байна. Хүүхдийн свангуудаа хонины сүүлний тосоор хийдэг аж.

Холбогдох утас: 8911 6021

Фэйсбүүк: Anu Eco Brand

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд