No menu items!
HomeЗөвлөгөөМ.Пүрэвжав: Угааж, цэвэрлэсэн ногоог удаан хадгалах боломжтой

М.Пүрэвжав: Угааж, цэвэрлэсэн ногоог удаан хадгалах боломжтой

-

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, хоол зүйч М.Пүрэвжав хүнсний ногоог хэрхэн шинээр нь удаан хадгалах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хүсний ногоог хэрхэн урт хугацаанд хадгалах вэ

-Манайх шиг дөрвөн улиралтай, жилдээ ганц удаа ургац авдаг орны хувьд иргэд ихэнхдээ хүнсээ нөөцөлж хадгалдаг. Хүнсний ногооны хувьд хөргөгчинд хийхээс өмнө заавал угааж, шороог нь сайтар цэвэрлэх хэрэгтэй.

Цэвэрлэхгүйгээр хийвэл хальсан дээрх бактер температурын нөлөөгөөр үрждэг тул амархан мууддаг.

Лууван, манжин, төмс зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногоог угааж цэвэрлээд тасалгааны температурт хатаасны дараа хүнсний зориулалт бүхий  HTP юм уу PP тэмдэглэгээтэй уутанд хийж хөрөгөгчинд хадгалж болно.

Ингэхдээ хөргөгчний температур 5 градусаас ихгүй байвал зохистой. Ингэснээр сар орчим хугацаанд хадгалах боломжтойгоос гадна луувангийн, манжингийн цэвэр шүүсээр нь хэрэглэх боломжийг нээж өгч байгаа юм. Нэг сараас дээш хугацаанд хадгалахын тулд хөлдөөх арга бий. Ногоогоо угааж, хальслаад хэрчим болгон хөлдөөж хадгалж болно.

Хөргөгчнийхөө температурыг өндөр хэмд тохируулж богино хугацаанд хөлдөөгөөрэй. Мах ч тэр, ногоо ч тэр хөлдөхгүй удаан хугацаанд байснаар чанар, шим тэжээлийн байдал алдагдах талтай. Хөлдөөсөн ногоог дахин дахин гэсгээхгүйгээр удаан хугацаанд хадгалах боломжтой. Үүнийг хэрэглэхдээ шууд халууны боловсруулалтад оруулвал үр дүнтэй.

Мах гэсгээдэг шиг гэсгээвэл ногооны шүүс ялгарч, шим тэжээл алдагддаг.

Өргөст хэмж, навчит ногоонуудыг дарахаас гадна мөн дээрх аргаар хөлдөөж хэрэглэж болно.

Хүнсний ногоог хатааж хадгалах бас нэгэн арга бий ч хотын орчинд ингэж хадгалах боломжгүй. Цэвэр агаартай, шороо тоосгүй орчинд хатааж болдог.

Үүнтэй адил өндөгийг ч мөн угаалгүйгээр хөргөгчинд хадгалж болохгүй. Бохир чигээр нь хадгалвал шууд идэх боломжтой бусад хүнсийг бохирдуулна. Өндөгний гадаргуу буюу хальс дээр эмгэг төрөгч бактериуд, тухайлбал, сальмоннел илэрдэг. Үл анзаарагдам энэхүү шалтгаанаас болж дархлаа сулардаг. Худалдан авсан өндөгөө хүнсний сода эсвэл давсны уусмал бүхий бүлээн усанд угаасны дараа цэвэр усаар зайлвал илүү сайн цэвэрлэгээ болно.

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд