No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Батцэцэг: Ургамлын тоосны харшил нь Ковид-19-тэй төстэй шинж тэмдгүүдээр илэрч байгаа

Б.Батцэцэг: Ургамлын тоосны харшил нь Ковид-19-тэй төстэй шинж тэмдгүүдээр илэрч байгаа

-

АӨСҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Батцэцэгийн “Ковид-19 ба харшил” сэдвээр өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Арьс салст бол хүний биеийн хамгийн том эрхтэн юм. Иймдээ харшлын шалтгаант өвчлөл нь дотроо олон янз байдаг. Тухайлбал,

  • Хавьтал харшлын дерматит буюу арьсны үрэвсэл,
  • Атопийн дерматит,
  • Чонон хөрвөс,
  • Намарс,
  • Хордлого харшлын дерматит хамар,
  • Нүд, судасны үрэвслүүд гэх мэт. Эдгээрийг олон нийт харшил гэсэн ерөнхий ойлголтод хамаатуулан авч үздэг.

Харшлын үед дараах шинж тэмдгүүд илэрнэ

Харшлын үеийн олон шинж тэмдэг бий. Үүний дотор хүн амын дунд нийтлэг илэрдэг шинж тэмдгүүд байна. Тухайлбал,

  • Тууралт
  • Нулимс гоожих,
  • Ханиаж найтаах,
  • Нүд улайх,
  • Загатнах гэх мэт ерөнхий зовуур илэрдэг.

Ургамалын тоосны харшил ба Ковид-19

Яг одоогоор ургамлын тоосжилтын үе явагдаж байна. Тиймээс ургамлын тоосны харшил ба Ковид-19-ийн талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

5-6 сард хус, улиас, бургас мод, харин 6-7 саруудад биелэг, согоовор, ерхөг,  7-8 сард шарилж, лууль, хамхуул зэрэг хөл газрын ургамлууд тоосоо гөвдөг. Ингэснээр ургамлын тоосны харшил сэдрэх үндэс болдог. Манай орны хувьд ургамлын тоосны харшил элбэг тохиолддог.

Ургамлын тоосны харшил нь Ковид-19-тэй төстэй шинж тэмдгүүдээр илэрч байгаа. Сүүлийн үед хүмүүс ургамлын тоосны харшлаа ковид-19-тэй андуурах тохиолдол гарч байна. Ковид-19 болон ургамалын тоосны харшил нь найтаах, хамар битүүрэх, ханиалгах гэсэн шинж тэмдгүүдээрээ ижил.

Гэхдээ зарим шинж тэмдгүүдээрээ өөр байдаг.  Тухайлбал, харшлын үед нүд улайх, нулимс гоожих, хамар, тагнай загатнах, нус гоожих, бачуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин ковид-19 халдварын үед халуурах, толгой өвдөх, амт үнэр мэдрэхгүй байх, цээж, үе мөчөөр өвдөх, ядарч сульдах, суулгах гэх мэт шинж тэмдэг илэрдгээрээ харшлаас ялгаатай.

Ковид-19, ханиад томуу, харшил мөн цаг хугацааны хувьд ялгаатай байгаа. Ковид-19-ийн шинж тэмдэг ихэвчлэн 7-25 хоног илэрдэг бол ханиад 14 хоног хүртэл үргэлжилдэг. Харин харшил эдгээрээс удаан хугацаагаар үргэлжилдэг. Түүнчлэн ургамлын тоосны харшлын үед амьсгаадах, халуурах, булчин өвдөх, суулгах гэсэн шинж тэмдгүүд илэрдэггүй.

Ургамалын тоосны шалтгаант харшлын хамрын салстын үрэвсэлтэй бол дараах зөвлөмжийг дагана

  1. Хувийн хамгаалалтын хэрэгслийг тогтмол хэрэглэх. /малгай, маск, нүдний шил/ Эдгээр нь энгийн хэдий ч ач тус ихтэй.
  2. Өглөөний 04-10 цаг, оройны 17-20 цагуудад ургамлын тоос ихээр агаарт цацагдах тул хаалга цонхоо хааж, гадуур явахдаа амны хаалтыг зүүнэ.
  3. Өөрийн харшилтай ургамлын тоосжилтын үеэр хөдөө орон нутаг явахгүй байх, ургамал ногоо ургасан газраас аль болох зайлсхийх хэрэгтэй байдаг. Өөрийн харшилтай ургамлаа мэдэхийн тулд сорил тавиулж шинжлүүлнэ.
  4. Гаднаас орж ирээд хувцсаа сольж далд шүүгээнд хийгээд, усанд орж эсвэл үсээ угааж, ам хамраа сайтар зайлна.
  5. Тасалгааны цэцэг тарихгүй.
  6. Буурцаг, самрын яс, цайгаар хийсэн дэр дэрлэхгүй байж, даавуун дэр хэрэглэнэ.
  7. Ургамлын гаралтай эм, тан хэрэглэхгүй байх ёстой. Ковид-19 халдварын эмчилгээнд мана 4, норов 7 танг хэрэглэж байгаа. Хэрвээ ургамлын тоосны харшилтай бол эдгээр тангуудыг хэрэглэхгүй байх хэрэгтэй.
  8. Өөрийн харшил төрүүлэгч зүйлийг тогтоолгож, тухайн зүйлээс зайлсхийнэ.
  9. Гэртээ агаар цэвэршүүлэгч шүүгч ажиллуулж, цонхондоо хаалт хийнэ. Энэ жилийн хувьд бороо хур ихтэй жил байна. Бороо орсны дараа ургамал тоосоо гөвөх байдал нь нэмэгддэг. Энэ үед энгийн бөгөөд үр дүнтэй арга бол цонхондоо хаалт хийх юм.

Эх сурвалж: ЭМЯ /2021.06.29/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд