No menu items!
HomeХүмүүсТуркийн үзэсгэлэнтэй кино од Эбру Шахин

Туркийн үзэсгэлэнтэй кино од Эбру Шахин

-

“Истанбулын бэр” киногоор үзэгчдийн танил болсон Туркийн залуу жүжигчин Эбру Шахины талаарх мэдээллийг хүргэж байна.

Хүүхэд нас, залуу нас

Эбру Шахин 1994 оны 5-р сарын 18-нд Туркийн Истанбул хотод төрсөн. Бага байхдаа тэрээр тэшүүр, гүйлт, волейбол, сагсан бөмбөг зэрэг олон спортоор хичээллэдэг байжээ.

Тэрээр эхлээд Истанбулын их сургуулийг спортын шинжлэх ухааны чиглэлээр сурч төгссөн. Үүний дараа жүжигчний мэргэжлээр сурч,  хажуугаар нь зар сурталчилгаанд тоглож эхэлсэн байна. Охиныг мөрөөдлөө биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлээгүй тул Эбру ихэнх найзуудтайгаа муудалцаж байжээ. Гэвч хожим бүгд хэний зөв болохыг ойлгож, харилцаагаа сэргээсэн гэдэг.

Кино

Эбругийн жүжигчний карьер 2016 онд “Kan Parası” хэмээх кинонд тоглосноор эхэлсэн. Дараа нь тэрээр дайнд оролцож, эх орноо хамгаалахаар шоронгоос суллагдсан хурандаа Ибрахим Кубиз, ахмад Каган Базук нарын тухай өгүүлэх “Savaşçı” хэмээх цувралд туслах дүр  бүтээсэн байна.

Харин тэрээр үүний дараа бидний сайн мэдэх “Истанбулын бэр” кинонд тогложээ. Мэдээж энэ кино түүнийг Турк төдийгүй олон оронд алдаршуулсан юм.

2019 онд Эбру “Şuursuz Aşk” хэмээх кинонд тоглосон. Эбру сэргээн засах төвд эмчлүүлж буй Виолет хэмээх охины дүрийг бүтээсэн байна. Харин түүний тоглосон кинонуудаас хамгийн алдартай нь “Hercai” хэмээх цуврал аж.

Хувийн амьдрал

Эбру өмнө нь жүжигчин Толга Сарыташ, Үмит Кантаржилар нартай холбоотой гэгдэг байсан ч өөрөө ямар нэгэн тайлбар өгөөгүй байдаг.  

Харин тэрээр өөрийн инстаграмдаа сагсан бөмбөгийн тоглогч Жеди Османтай хамт авахуулсан зургаа нийтэлжээ. Хосууд үерхээд нэг жил болж байгаа гэдгээ хэлсэн байна. Мөн тэд 2022 оны зун хуримаа хийхээр төлөвлөж байгаа хэмээн хэвлэлүүд онцолжээ.

Эбру йог, бясалгал хийж фитнесс, кикбоксоор хичээллэдэг. Тэрээр “би маш завгүй байх дуртай, өдөрт 4 цаг л унтдаг” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд