No menu items!
HomeЭмч зөвлөж байнаН.Эрдэнэчимэг: Өсвөр насны хүүхдэд найз нөхдийн хүрээлэл маш чухал

Н.Эрдэнэчимэг: Өсвөр насны хүүхдэд найз нөхдийн хүрээлэл маш чухал

-

ЭХЭМҮТ-ийн Өсвөр үе клиникийн тасгийн эрхлэгч, их эмч М.Мөнххишиг, сэтгэл зүйч Э.Дэжид, эрүүл мэнд, нийгмийн ажилтан Н.Эрдэнэчимэг нарын “Өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэнд, нийгэм, сэтгэлзүйн асуудал” сэдвээр өгсөн зөвлөгөөг сийрүүлэн хүргэж байна.

– 10-19 насыг өсвөр үе гэж үздэг. Энэ үед хүүхдэд бие физиологи, эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлт гардаг вэ?

М.М: – Энэ бол хүний амьдралын хоёр дахь 10 жил. Энэ үед бие махбодын өсөлт хөгжил, бэлгийн бойжилт явагдаж байдаг. Өөрөөр хэлбэл бэлгийн бойжилт явагдаж дуусаад нөхөн үржих чадвартай болно гэсэн үг. Энэ насанд бие махбодын өсөлт, хөгжлөөс гадна нийгмийн харилцааны хувьд өөрчлөлт гарна. Нийгмийн асуудал нь сэтгэл зүйн асуудлыг үүсгэж байдаг. Биеийн өсөлтийг дагаад сэтгэл зүй, нийгмийн харилцааны өөрчлөлт гардаг гэсэн үг.

– Сэтгэлзүйн хувьд ямар өөрчлөлтүүд гарах вэ?

Э.Д: – Биеийн хөгжилтэй зэрэгцээд тэр хүүхдийн сэтгэл зүйд олон өөрчлөлт гарч байдаг. Гормоны өөрчлөлтүүдээс гадна тархинд маш их өөрчлөлт явагддаг. Өсвөр насанд хүрэхэд шийдвэр гаргах түвшний тархины төвүүд ажиллаж эхэлдэг. Аливаа зүйлд дүгнэлт хийж, ямар онцлогтойг нь мэдэх гэж эрэл хайгуул хийж, эрчимтэй хөгждөг үе. Мөн сэтгэл хөдлөлтэй холбоотой маш их өөрчлөлтүүд гарна.

Сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг дагаад нийгмийн харилцаа, гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гарч байдаг. Энэ бол хүүхдэд байх хөгжлийн онцлог. Гэхдээ мэдрэмтгий, маш эрчимтэй хөгжиж байгаа энэ байдал нь эрсдэлтэй нөхцөлд хүргэх талтай.

– Өсвөр насныхны нийгмийн харилцаанд ямар өөрчлөлтүүд бий болдог вэ?

Н.Э:  – Бага насны хүүхэдтэй харьцуулахад өсвөр насны хүүхдийн нийгмийн харилцаа нь өргөсөж байдаг. Нийгэмд хүлээх үүрэг, хариуцлага нэмэгддэг. Өсвөр насны хүүхдэд найз нөхдийн хүрээлэл маш чухал. Энэ үед гэр бүлийн зүгээс дэмжлэг маш их хэрэг болдог. Энэ насны хүүхдүүдийг арай илүү биеэ даагаад ирэхээр нь ээж аав нарын анхаарал жоохон сулардаг. Тиймээс эцэг эх, багш нар нь анхаарлаа хандуулж байх нь зүйтэй.

М.М: – Өсвөр насанд хүүхдүүд ертөнцтэй танилцаж, өсөж хөгжиж байдаг. Энэ утгаараа эрсдэлтэй зан үйлрүү татагдах тохиолдол байдаг ч гэсэн энэ нас нь нэг талдаа маш том боломж.  Учир нь энэ үед зорилгоо тавиад, ирээдүйн мэргэжлээ сонгож, олон зүйлийг сурах маш том боломж гарч байдаг.

– Охид, хөвгүүдийн бэлгийн бойжилт хэдэн наснаас эхэлбэл хэвийн гэж үздэг вэ?

М.М: – Дийлэнх тохиолдолд, охидод 10 наснаас эхэлдэг. Охидын бэлгийн бойжилтын хамгийн анхны шинж тэмдэг бол хөхний хөгжил. Хөхний хөгжил эхэлсэн тэр үеэс огцом өсөлт эхэлнэ. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн үеийнхээ өндрийг тогтоодог. Хөвгүүдийн бэлгийн бойжилт охидынхоос хоёр жил орчмын дараа эхэлдэг. Хөвгүүдийн бэлгийн бойжилтын анхны шинж тэмдэг нь  т өмсөг, ш одой томрох. Мөн дуу хоолой бүдүүрэх, сахал ургах гэх мэт шинжүүд илэрнэ.

– Өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохгүй байгаа тохиолдолд юуг анхаарах вэ?

Э.Д: – Өмнө нь хэлсэн зүйлийг нь тоогоогүй бол хүүхэд юмаа нуух хандлага их ажиглагддаг. Угаасаа л тоодоггүй юм чинь гэж боддог. Хүүхэдтэйгээ харилцах харилцаанд сонсох ур чадвар маш чухал. Хэлэх үгийг нь дуустал хүүхдээ бүрэн сонсох хэрэгтэй. Насанд хүрэгчид маань зарим зүйлийг өсвөр насныхнаас илүү мэдэж байгаа. Гэхдээ үгийг нь таслаад “чи ингэх хэрэгтэй, тэг” гэж үзэл бодлоо тулгаж болохгүй. Ингээд байхаар хүүхэд эцэг эхтэйгээ асуудлаа хуваалцах дүргүй болдог. Мөн дандаа байцаагаад, шалгаагаад байж болохгүй гэж хэлмээр байна. Тиймээс эцэг эхчүүд өөрсдийгөө нэг анзаараарай.

– “Өсвөр үе клиник”-т хүүхдүүд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?

М.М: –  Ихэвчлэн охид ханддаг. Тэдний хандаж буй асуудал нь сарын тэмдгийн алдагдал байдаг. Хэвийн сарын тэмдэг нь долоо хоног үргэлжилнэ. Хоорондох мөчлөг нь 21-45 байдаг. Өсвөр үеийнхны хувьд шүү. Өвдөлт бага зэрэг, эсвэл өвдөлтгүй байвал хэвийн гэж үзнэ. Энэ бүгдийг ажиглаад хэрэв өөрчлөлт байвал “Өсвөр үе клиник”-т хандана.

Хөвгүүдийн хувьд ч гэсэн нөхөн үржихүйн хэвийн биш байдал гардаг. Тухайлбал шээсний сувгаас ялгадас гарах, бэлгийн бойжилтыг үед хөх хөндүүрлэх гэх мэт.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд