No menu items!
HomeМонгол брэндСурагчийн цүнх үйлдвэрлэгч Монгол брэндүүд

Сурагчийн цүнх үйлдвэрлэгч Монгол брэндүүд

-

Мөнгөн хонх жингэнэж, сурагчид сургуулийн хаалга татан эрдмийн ертөнцөд хөл тавих цаг ойртжээ. Эцэг эхчүүд бяцхан хүүхдийнхээ хичээлийн шинэ жилд бэлтгэхээр төлөвлөж буй энэ үед бид сурагчийн цүнх үйлдвэрлэгч Монгол брэндүүдийг онцолж байна.

Хөөндий

“Хорол коллекшн” ХХК нь “Хөөндий” нэрийн сурагчийн арьсан цүнх үйлдвэрлэхээс гадна адууны арьсан гутал, хавар намрын арьсан гутал үйлдвэрлэгч үндэсний компани юм. Сурагчийн цүнхний давуу тал нь

  • Биеийн тамирын хувцасны салдаг ууттай
  • Нуруугаар агаар солилцох технологитой;
  • Авто ослоос сэргийлсэн аюулгүйн 6 талт цацруулагчтай;
  • Нурууны хамгаалалттай;
  • Усны хамгаалалттай;
  • Хөнгөн 600гр жинтэй ажээ. Мөн бага анги, дунд ангийн сурагч нарт тохирох гурван төрлийн өнгөний сонголттой.

Холбогдох утас: 7577 7723

FB хаяг: Хөөндий Монгол брэнд

Мабу

“Ковэнт ТМ” ХХК нь “Мабу” брэндийн сурагчийн цүнхийг үйлдвэрлэж байна. Мөн цүнхний мөрөвч, арын зөөлөвч зэрэг нь мөр болон нуруунд ирэх ачааллыг бууруулахад зориулагдсан, хэмжээний хувьд хүүхдийн нуруунаас хоёр тийш илүү гарахааргүй нарийхан хийцтэй тул биеийн хөдөлгөөнд эвтэйхэн. Мөн эрүүл мэндэд ээлтэй талаас нь бодож цүнхэнд усны хлор, бохирдлыг шүүх цэвэршүүлэгчтэй усны сав хийж өгсөн. 6-8 насны хүүхэд өдөрт 1 литр ус уух шаардлагатай байдаг тул цүнхний ус цэвэршүүлэгчтэй усны саваар хаанаас ч ус хийгээд уух боломжтойг үйлдвэрлэгч ярилцлагадаа онцолсон байдаг.

Холбогдох утас: 99997724 , 99085320

FB хаяг: Мабу Арал

Монгол сурагчийн цүнх төсөл

Монголд байгаа түүхий эдээр 1-3-р ангийн хүүхдэд зориулсан сурагчийн цүнхийг үйлдвэрлэж байна. Цүнхийг боловсруулсан үхрийн арьсаар хийдэг бөгөөд ус чийг нэвтрүүлэхгүй, хөнгөн байдгаараа давуу талтай ажээ.

Холбогдох утас: 8911 8698

FB хаяг: Монгол сурагчийн цүнх төсөл Mongol suragchiin tsunh tusul

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд