No menu items!
HomeХүмүүс“Ээж” киноны дүрээр алдаршсан Жансу Дере

“Ээж” киноны дүрээр алдаршсан Жансу Дере

-

“Ээж”, “Аугаа зуун” киноны дүрээрээ үзэгчдийн танил болсон Туркийн үзэсгэлэнт жүжигчин Жансу Дерегийн тухайн мэдээллийг хүргэж байна.

Жансу Дере жүжигчин, модель төдийгүй археологийн мэргэжилтэй. Жансу Турктээ бие даасан чөлөөт эмэгтэйн үлгэр жишээ гэгддэг. Хамгийн загварлаг жүжигчдийн нэгээр үнэлэгддэг бүсгүй оюутан байхдаа “Туркийн мисс” тэмцээнд гуравдугаар байр эзэлж байжээ. Түүний гоо үзэсгэлэнг загварын “акулууд” ажиглаж таньснаар  Жансу  “L’Oreal Paris”-ын нүүр царай болсон анхны Турк эмэгтэйгээр тодорчээ.

Жижигчин бүсгүйн ээж нь Турк бол аав нь Болгар гаралтай. Тэрээр 1980 оны 10-р сарын 14-нд төрсөн. Жансу “Аав маань худалдаа эрхэлж байсан, ээж сургуульд багшаар ажилладаг байлаа” гэсэн байдаг. Бүсгүй нэг эмэгтэй дүүтэй. Түүнийг төрсний дараахан гэр бүл Измир руу нүүж, охин сургуулиа тус хотод төгссөн байна. Жансу хүүхэд байхаасаа л балет болон түүх сонирхдог байж. Тэрээр мэргэжил сонгох болоход Истанбулын их сургуулийн археологийн ангид элсэн оржээ.

Кино урлаг

Түүний тоглосон киноны жагсаалтаас харахад Жансу анх “Metro Palas” нэртэй кинонд тоглож байжээ. Харин үүний дараа “Güz Yangını” хэмээх цувралд тоглосон бөгөөд энэ үеэс олны анхаарлыг татаж эхэлжээ. Харин түүнийг алдаршуулж, авьяасыг нь хүлээн зөвшөөрөгдөхөд хүргэсэн уран бүтээл нь “Sıla” хэмээх кино аж. Уг кинонд тэрээр “Туркийн шилдэг эрэгтэй загвар өмсөгч” Мехмет Акиф Алакурттай хамтран тогложээ.

Уг киноны зураг авалтын дараа Жансу Монголчуудын шимтэн үздэг “Аугаа зуун” кинонд тоглосон аж. Тэрээр уг кинонд Ираны гүнж Фирузегийн дүрийг бүтээснийхээ дараа гурван жилийн хугацаанд кинонд тоглоогүй байна. Жансу нэгэн ярилцлагадаа энэ талаар тайлбарлахдаа “Энэ хугацаанд би их аялсан. Очихыг хүсдэг байсан орнууддаа очсон. Ном уншиж, кино үзэж, зугаалж, бусад сурмаар байсан зүйлсээ сурлаа, бичлээ. Бас амарсан, спортоор хичээллэсэн. Нэг үгээр хэлбэл ажил ихтэйгээс болоод хийж чаддаггүй байсан зүйлүүдээ хийлээ. Би энэ гурван жилд зүгээр л маш таатай амьдарсан” гэжээ.

Харин энэ завсарлагынхаа дараа тэрээр бидний сайн мэдэх “Ээж” кинонд тоглож, олон хүний хүндлэлийг хүлээв. Тэрээр энэ тухайгаа “Энэ удаад би “Ээж” кинонд тоглохоор шууд зөвшөөрсөндөө өөрийгөө гайхсан. Ийм кино 2010 онд Японд хийгдсэн байсан. Үзэгчдэд ч их таалагдсан. Би эхлээд япон хувилбарыг нь үзсэн. Тэр кино надад хүчтэй мэдрэмж төрүүлсэн. Дараа нь би Турк хувилбарынх нь найруулагч Мерве Чиргинтэй танилцсан. Гайхалтай баг бүрдэж, бид шууд ажилдаа орсон” хэмээжээ.

Хувийн амьдрал

Жансу хувийн амьдралынхаа талаар ярих дургүй, бүх зүйлийг нууцалдаг бөгөөд оддын амьдралын нууц хүмүүст сонирхолгүй гэж үздэг. Туркийн хэвлэлүүдэд бичсэнээр бол тэрээр Жем Йылмаз хэмээх залуутай зургаан жил хамт амьдарчээ.  Гэвч хосууд, эмэгтэйг “Sıla” киноны зураг авалтанд орж байх үед хоёр тийш болсон байна. Салалтын шалтгааныг киноны гол дүрийн залуутай хардсаны улмаас гэж бичсэн байдаг ч Йылмаз  Жансугийн хамгийн сайн найзтай нь гэрлэсэн нь жүжигчин бүсгүйд хүнд цохилт болжээ.

Үүний дараа түүнийг кинонд хамтраг тоглож байсан Кенан Имирзалыоглутай болзож байгаа гэх мэдээлэл гарсан байна. Гэсэн хэдий ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй ажээ.

Мөн түүнийг “Dogus Media Group”-ын захирал Жем Айдинтай болзож байсан бөгөөд “Аугаа зуун” кинонд дүр бүтээхэд нь тусалсан гэж хэвлэлүүдээр “шуугисан” байдаг. Гэхдээ Айдин өөр хүнтэй гэрлэснээр цуурхал намжсан байна.

Түүнчлэн өнгөрсөн онд түүнийг найз залуутай болсон гэх мэдээлэл гарчээ. Гэхдээ жүжигчин бүсгүй хувийн амьдралаа олноос машид нууцалдаг нэгэн.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд