No menu items!
HomeХүмүүс"Эхнэрийн урхи" киноны жүжигчин Чан Со Хи

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Чан Со Хи

-

Солонгосын алдартай савангийн дууриудын нэг болох “Эхнэрийн урхи” киноны  гол дүрийн жүжигчин Кү Үнжэ буюу Чан Со Хигийн талаарх баримтуудыг хүргэж байна.

Жүжигчин Чан Со Хи 1972 оны нэгдүгээр сарын 5-нд төржээ.

1989 онд MBC-ийн шалгаруулалтад авьяас чадвараараа тэнцэж, анхны дүрээ бүтээж байв.

1981 онд “Гоо охид” шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлснээр энтертайнмент салбарт хөл тавьжээ. Энэ үеэс түүний жүжигчин болон моделийн карьер эхэлсэн. 1991 онд 27 дахь Baeksang урлагийн наадмаас шагнал хүртэж байв.

Тэрээр маш олон цувралд тоглосноос “Miss Mermaid”  болон “Эхнэрийн урхи” хоёр нь ихээхэн алдартай. Энэхүү цувралуудад тоглосноор “Өшөө авалтын хатан” нэр зүүжээ.

2002 онд “Miss Mermaid”-д гол дүрийг бүтээхээснээр олны танил болж эхэлсэн.

2008 онд дэлгэцнээ гарсан “Эхнэрийн урхи” кино түүний карьерийг ихээхэн амжилтанд хүргэсэн юм.

Тэрээр 2006 онд “Оддын фокус” хэмээх Солонгосын алдартай нэвтрүүлгийн анхны зочноор уригдан оролцож байсан нь түүний хэр чадвартай уран бүтээлч болохыг илтгэх биз ээ. Түүний бүтээсэн дүрүүдэд даруу төрх зонхилдог боловч амьдрал дээр маш алиа хошин, сэргэлэн цовоо нэгэн гэнэ.

Багаасаа загварын салбарт хөл тавьсан тэрбээр 2009 оны Гуанжугийн дизайн биеннальд элчээр томилогдсон байна.

2007 онд Хятадад хийсэн судалгаагаар Солонгосын хамгийн нөлөө бүхий жүжигчдийн жагсаалтын долдугаарт жагсжээ. Хятадад түүний шүтэн бишрэгчид нэлээдгүй их.

“Дэ Жангум” киногоор алдаршсан жүжигчин И Ён Этэй олон жил нөхөрлөсөн. 20 жилийн өмнө нэг цувралд хамт тоглохдоо танилцсан бөгөөд ажил амьдралынхаа чухал үе шатанд бие биедээ  дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Тэрбээр манай улсад ирж байв. “Зоригт эрийн түүх” киноны гол дүрийн баатар Ким Ду Хан буюу Ан Жэ Мү болон Солонгосын үндэсний, рок хөгжмийн хамтлагуудтай иржээ. Буянт-Ухаа дахь “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад түүний шүтэн бишрэгч нар гарын үсгийг нь авах гэж багагүй сандаргасан гэдэг.

Тэрбээр аялах, ном унших дутай. Мөн бүжиглэх, уран гулгах чадвартай ажээ. Чөлөөт цагаараа комик ном унших дуртай.

Сүүлд 2018 онд “The Last Empress”-д тогложээ.

Хувийн амьдрал:

Түүний хувийн амьдралын талаарх албан ёсны мэдээлэл хомс. Олны танил бус хүнтэй гэрлэсэн байх хэмээх таамаг байдаг аж. 2018 онд түүнийг хүүхэдгүй гэж мэдээлжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд