No menu items!
HomeХэн юу хэлэвЖ.Амарсанаа: Монголд хэрэглэж буй вакцин халдвараас хамгаалах чадвар нь тааруу

Ж.Амарсанаа: Монголд хэрэглэж буй вакцин халдвараас хамгаалах чадвар нь тааруу

-

Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаа News.mn сайтад өгсөн ярилцлагадаа

“Вакцины үр дүн халдвараас хамгаалах чадвар, өвчлөл хүндрэлээс хамгаалах чадвар, нас баралтаас хамгаалах чадвар гэсэн гурван үндсэн зүйлээс харагдана. Монголд дархлаажуулалтад хэрэглэж буй вакцинуудын тухайд халдвараас хамгаалах чадвар нь тааруу гэдгийг хэн ч анзаарах сөхөөгүй байлаа. Хэдийгээр вакцин  нас баралт, хүндрэлээс хамгаалах чадвар өндөр байсан ч халдвараас хамгаалах чадвар муу байвал  халдвар хүрээгээ тэлэх боломжийг нээнэ гэдгийг хэн ч анзаарсангүй. Судалгаа ч хангалтгүй байлаа.

Миний хувьд, вакцинд хамрагдсан хүмүүсийг судлахад халдвараас хамгаалах чадвар нь маш тааруу дүн гарч, халдвар тархах шинжтэй байна гэж харсан.  Вакцины хоёр тунд хамрагдсан маш олон хүн халдвар авч байна. Тиймээс гурав дахь тунг яаралтай хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Өвчтөнүүддээ хийсэн судалгаагаар, гурав дахь тунг тариулсны дараа дархлаа тогтох нь өндөр дүнтэй гарсан.

Хэрэв вакцины халдвараас хамгаалах чадвар өндөр байсан бол бид тайвширч сонгуулиа хийж, наадмаа тэмдэглэсэн ч эрсдэлгүй. Халдвараас хамгаалах чадвар муу байгааг нь Засгийн газар анзаараагүй. Тэр бүү хэл хоёр тун вакцинд хамрагдлаа ч хүний дархлаа тогтмол сайн байхгүй. Үргэлж хэлбэлзэлтэй, өгсч урууддаг гэсэн үг. Тухайн хоёр тун тариулснаас хойш хэсэг хугацаанд тухайн үедээ дархлаа сайн байсан ч эргээд унах магадлалтай. Тиймээс дархлаа вакцин тариулснаас хойш унасан үед халдвар авах эрсдэлтэй л гэсэн үг. Вакцинжуулалтын хувиар биш хүн амын 70 хувьд нь дархлаа тогтсоноор сүргийн дархлаа үүсч магадгүй. Одоогоор аль ч улсад сүргийн дархлаа тогтсон, халдвар намжсан юм алга” гэжээ.

Эх сурвалж: News.mn

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд