No menu items!
HomeХүмүүс“Сэргэлэн охин Ян Сун” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

“Сэргэлэн охин Ян Сун” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа “Сэргэлэн охин Ян Сун” киноны гол дүрийн жүжигчдийг онцолж байна. Энэхүү киноны хамгийн эхний анги 2002 оны гуравдугаар сарын 13-нд цацагдаж байжээ.

Жан Нара

Мөнхийн залуу гэгддэг үзэсгэлэнт жүжигчин Жан Нара 1981 оны 3-р сарын 18-нд төржээ. “Сэргэлэн охин Ян Сун” киногоор монголчуудын танил болж байсан бүсгүй хамгийн сүүлд “Sell​​Your Haunted House” хэмээх кинонд тоглосон байна.

Чан Хёг

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чан Хёг 1976 оны 12-р сарын 20-нд төрсөн. Чан Хёг 2008 оны 1-р сард гэрлэлтээ бүртгүүлж, 6-р сард нь хуримын ёслолоо хийжээ. Тэрээр эхнэр Kim Yeo-jin-тэйгээ 2002 онд анх танилцсан байна. Хосууд хоёр хүү, нэг охинтой.

Хан Да Гам

Хан Да Гам 1980 оны 7-р сарын 10-нд төржээ. Үзэгчид түүнийг “Сэргэлэн охин Ян Сун” киноноос гадна “Миний байшин” цувралаар нь сайн мэдэх билээ.  Жүжигчин бүсгүй 2018 онд өөрийн нэрээ сольж байгаагаа албан ёсоор зарласан байна. Түүнийг Han Eun-jung гэдэг байсан бөгөөд Хан Да Гам болгон өөрчилжээ. Тэрээр 2020 оны 1-р сарын 5-нд өөрөөсөө нэг насаар ах бизнесмен залуутай хуримаа хийсэн байна. Хосууд гэрлэлтээ батлуулахаасаа өмнө нэг жилийн турш болзож байсан гэдэг.

Рю Су Ён

Рю Су Ён 1979 оны 9-р сарын 5-нд төрсөн. Тэрээр 1998 онд коллежийн оюутан байхдаа телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож, дараа нь “Summertime” кинонд дүр бүтээж байжээ. Харин 2002 онд бидний сайн мэдэх “Сэргэлэн охин Ян Сун” кинонд тоглосон байна. Рю Су Ён 2017 оны 1-р сарын 22-нд жүжигчин Park Ha-sun-тай гэрлэжээ. Тэд 2014 оноос хойш болзож эхэлсэн байна. Хосууд 2017 оны 8-р сард охинтой болжээ.

Ким Ян У

Ян Суны эмээгийн дүрийг бүтээдэг Солонгосын алдарт жүжигчин 1937 оны 12-р сарын 5-нд төржээ. Тэрээр кинонд олон удаа эмээгийн дүр бүтээсэн бөгөөд Өмнөд Солонгосын “Үндэсний эмээ” гэж нэрлэгддэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд