No menu items!
HomeБоловсролГерман хэлний сургалтын төвүүдийн мэдээлэл

Герман хэлний сургалтын төвүүдийн мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа Улаанбаатар хот дахь Герман хэлний сургалтын төвүүдийн мэдээллийг хүргэж байна.

Гёте институт

Гёте-Институт нь дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын соёлын байгууллага билээ. Монгол дахь Гёте институтын герман хэлний бүх шатны сургалт одоогоор онлайнаар явагдаж байгаа бөгөөд 7-р сарын 26-н эхлэх ангийн бүртгэл эхэлжээ.

Холбогдох утас: 11 32 2751

FB хаяг: Goethe-Institut Mongolei

Агула

“Агула” герман хэлний сургалтын төв нь А1-B2 түвшний хичээлийг ордог. Харин одоогоор А1, А2 түвшний сургалтуудаа танхимаар явуулж байна.

Холбогдох утас: 9119 8952

FB хаяг: Агула Герман хэлний сургалтын төв, AGULA german language center

Mon Reise

“Mon Reise” сургалтын төв нь герман хэлний анхан, дунд болон гүнзгийрүүлсэн шатны мэдлэг эзэмшүүлэх сургалт явуулахаас гадна APS, TestDaf, TestAs, DSH зэрэг хэлний гэрчилгээний шалгалтуудад бэлтгэдэг. Мөн одоо бүх шатны сургалтаа танхимаар явуулж байна.

Холбогдох утас: 9927 6073

FB хаяг: Mon•Reise Герман Хэлний Курс

Холун

“Холун” герман хэлний сургалтын төв нь Анхан-Үндсэн-Дүрэм гэсэн 3 үндсэн үе шаттайгаар сургалтаа явуулдаг. Мөн одоо бүх шатны сургалтаа явуулж байгаа бөгөөд тухайн хүн өөрөө хүсвэл онлайн болон танхимын ангиас сонгох боломжтой.

Холбогдох утас: 8818 0968

FB хаяг: ГЕРМАН ХЭЛНИЙ ХОЛУН ТӨВ / German helnii Holun tuv

Цүкүнфт

Тус сургалтын төв нь  бүх түвшиний эрчимжүүлсэн сургалт (А1- B2) явуулж, DSH, APS, Start Deutsch A1-B2 шалгалтанд бэлдэхээс гадна герман хэлний хоцрогдлыг арилгадаг байна. Мөн одоо бү шатны сургалтаа танхимаар орж байгаа ажээ.

Холбогдох утас: 9626 3433

FB хаяг: Zukunft Deutschzentrum

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд