No menu items!
HomeХүмүүс"Халтар царайт"-ын Тони буюу Адольфо Кубас

“Халтар царайт”-ын Тони буюу Адольфо Кубас

-

1990-ээд оны үед Монгол Улс төдийгүй дэлхийн олон орныг Өмнөд Америкийн олон ангит савангийн дуурь кинонууд байлдан дагуулж байлаа. Олон орны үзэгчдийг байлдан дагуулсан кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог, манай улсын хувьд ардчилал гарснаас хойшхи анх удаа бүх Монголчуудыг дэлгэцийн өмнө суулгаж чадсан савангийн дуурь бол Венесуэл улсын Venevision кино компанийн бүтээсэн “Халтар царайт”.

Испани хэлээр Cara Cusio, англи хэлээр Dirty Face хэмээгдэх 174 ангит энэ кино Монгол Улсад 1994 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизээр гарсан. Венесуэлээс гадна долоон улсад албан ёсоор бүх анги нь гарсан бөгөөд АНУ, Испаниас гадна Ази тивээс Монголтой цуг Филиппин, Индонези улсад цацагджээ.

Тус киноны гол баатрууд болох Тони, Стерлитта нар манай улсад айлчлан ирсэн билээ.

Энэхүү киноны Тонигийн дүрийг бүтээсэн жүжигчин Адольфо Кубас 1964 оны 12-р сарын 2-нд Венесуэлийн Каракас хотод мэндэлжээ.

Тэрбээр багадаа санваартан болохыг хүсч, католик шашны сүмийн сургуульд явж байгаад 2 жилийн дараа орхижээ.

1980-аад оны хөвгүүдийн алдарт “Los Chamos” хамтлагийн гишүүдтэй нөхөрлөж, энтертайнмент салбарт хөл тавьсан тэрээр 1984-1987 онд тус хамтлагийн гишүүн байв.

Анх 1987 онд “Mi amada Beatriz” хэмээх телевизийн цувралд тоглож, жүжигчний гараагаа эхлүүлжээ. 1988-1989 онд “Abigail” хэмээх хоёр дахь цувралдаа тогложээ.

1992 онд дэлгэцнээ гарсан, Венесуэлийн бүх цаг үеийн шилдэг цувралд тооцогдох “Халтар царайт”-д тоглохоосоо өмнө тэрээр хоёр, гуравхан цувралд тоглосон байна.

Түүний тоглосон 30 орчим уран бүтээл бий. Хамгийн сүүлд буюу 2016 онд “Vivir para amar” хэмээх цуврал юм.

Тэрбээр латин америк даяар охид, бүсгүйчүүдийг байлдан дагуулж байсан, Перугийн “Playboy” сувагт багагүй хугацаагаар ажиллаж байсан юм.

Кубас тархины хавдар тусахад Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн дэмжлэг үзүүлж байв. Ерөнхийлөгч түүнийг “Энэ улсын урлагийн өв” хэмээгээд өөрийн биеэр дуудан уулзаж, улсын эмнэлгээс үнэ төлбөргүйгээр эмчилж, гадаадад эмчилгээнд шаардагдах бүх зардлыг нь улсаас олгохоор болгожээ. Уго Чавес өөрөө хорт хавдартай байсан бөгөөд удалгүй хорвоог орхисон гэдэг.

Тэрээр 1998 онд эхнэрээсээ салсан бөгөөд 1987 онд төрсөн охинтой. 2013 онд тэрээр Ройдерлин Мартинес хэмээх охины загалмайлсан эцэг болжээ. Түүнийг Рики Мартинтай романтик харилцаатай гэж хэвлэлээр шуугиж байсан ч өөрөө үгүйсгэсэн юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд