No menu items!
HomeХүмүүс"Эхнэрийн урхи" киноны жүжигчин Ким Се Хён

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Ким Се Хён

-

2008 онд SBS телевизийн бүтээл болох “Эхнэрийн урхи” киноны Шин Эй Ригийн дүрийг бүтээж олны танил болсон жүжигчин Ким Се Хён 1973 оны 10 дугаар сарын 28-нд Ганнён хотод төржээ.

Тэрээр Yeongdong эмэгтэйчүүдийн коллежид Либерал урлагийн чиглэлээр суралцаж төгсчээ.

1992 онд “Miss Gangwon” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож байсан бөгөөд 1994 оноос авьяас чадвараараа KBS-д орж, жүжигчний карьераа эхлүүлжээ. Миссийн тэмцээнд оролцсон нь түүний карьерт ихээхэн чухал нөлөө үзүүлсэн гэдэг.

Түүний тоглосон анхны уран бүтээл нь “Маргаашийн хайр” цуврал аж. Энэ цагаас хойш урлагт зүтгэж, маш олон уран сайхны болон цуврал кинонд тоглосон байна.

Түүний олонд танигдсан дүр нь яах аргагүй “Эхнэрийн урхи” цувралын дүр мөн. Гэхдээ уг цувралд сөрөг дүрийг “хэт хүчтэй” илэрхийлснээс болж хэсэг хугацаанд шинэ дүрийн санал аваагүй  талаараа мэдээлж байжээ. Кино дуусахад түүнд янз бүрийн зар сурталчилгаа, гол дүрийн санал ирнэ гэж төсөөлсөн ч санаснаар нь болоогүй аж.

2010 оноос түүний жүжигчний карьер дахин цэцэглэж эхэлсэн байна. Ингэхдээ түүний бүтээсэн дүр, жүжиглэлтийг эерэг талаас нь харах боломжтой болжээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Цаг хугацаа өнгөрч, олон нийт дүрийг хэрхэн хүлээж авах хандлага илүү боловсронгуй болсон” гэжээ.

Тэрээр “Эхнэрийн урхи” киноны “Can’t Forgive (Shin Ae-ri Rock)”, “In the Flower Garden (Shin Ae-ri Ballad)”, “Late Spring” киноны “Spring” дууг дуулжээ.

2013 тэрбээр “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” нэрээр орчуулагдан дэлгэцнээ гарсан “Empress Ki” цувралд хатны дүрийг бүтээжээ.

2014 онд Мадридийн Олон улсын кино фестивалаас гадаад хэл дээрх уран бүтээл номинацид “Шилдэг гол дүрийн жүжигчин” шагналыг “Late Spring” киноны дүрээрээ хүртжээ.

Мөн тэрбээр “The Villainess” кинонд бүтээсэн дүрээрээ олон улсын анхаарлыг ихээхэн татсан байдаг.

Түүний “Sky Castle” /2018/ хэмээх цувралд бүтээсэн дүр нь мөн ихээхэн алдартай. Тус дүрээрээ 55 дахь удаагийн “Baeksang Arts Awards”-аас “Шилдэг жүжигчин” шагналыг хүртжээ.

2020 тэрбээр “Nobody Knows” кинонд бүтээсэн дүрээрээ SBS Drama Awards-ийн шилдэгээр тодорчээ.

Хамгийн сүүлд энэ онд “Мine” хэмээх цувралд тогложээ.

Түүний хувийн амьдралын талаарх мэдээлэл тун хомс. 2018 онд түүнийг жүжигчин Lee Min Woo-тай хуримаа хийжээ гэсэн цуурхал цахим орчинд тархсан ч уг мэдээллийг худал мэдээлэл хэмээжээ.

Харин 2020 онд өгсөн нэгэн ярилцлагадаа гэрлэх талаар бодож байгаагүй гэдгээ онцолсон байна. Тэрээр “Үнэндээ би аль хэдийн ажилтайгаа “гэрлэсэн”. Өөрийгөө хайрлахад анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч байгаа тул хүнтэй гэрлэх бодолгүй байна” хэмээжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд