No menu items!
HomeХүмүүс“Аз жаргалын хэлтэрхий” киногоор алдаршсан Эркан Петеккаяа

“Аз жаргалын хэлтэрхий” киногоор алдаршсан Эркан Петеккаяа

-

“Аз жаргалын хэлтэрхий”, “Истанбулын нууц” киногоор Монголчуудын танил болсон Туркийн алдарт жүжигчин Эркан Петеккаяаг “Хүмүүс” буландаа онцолж байна.

“Аз жаргалын хэлтэрхий”киноны Жихан Гюрпьнарын дүрд тоглосон Туркийн жүжигчин Эркан Петеккаяа 1971оны 12-р сарын 11 нд төржээ. Тэрээр Туркийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн тоонд багтдаг нэгэн. Эркан “Таван настайдаа Истанбулд нүүж ирсэн. Истанбулд бага болон ахлах сургуульд сураад жүжигчнээр суралцахаар Эскисеир рүү нүүсэн. Сургуулиа төгсөөд 1993 онд Дибарбакир рүү нүүсэн. Тэнд найм орчим жил амьдарсан шүү. Тэнд амьдрах надад амар байгаагүй. Тэгээд эцэст нь Истанбулд эргэн ирсэн дээ” гэсэн байдаг.

Эркан жүжигчин мэргэжил эзэмшсэнийхээ дараа театрт ажилладаг байв. Гэхдээ үүнээс гурван жилийн өмнө тэрээр “Alman Avrat’ın Bacısı” хэмээх кинонд туслах дүр бүтээж байжээ.

Харин түүний жүжигчин мэргэжил эзэмшээд хамгийн анх тоглосон кино нь “Guzel Gunler” аж. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Хамгийн анх “Guzel Gunler”-т тоглож байв. Харин хамгийн их амжилтад хүрч, олон хүнд хүрсэн кино гэвэл “Serseri” л байх. Инээдмийн цуврал байсан. Инээдмийн кинонд тоглоно гэдэг амаргүй. Гэхдээ би энэ кинонд маш сайн тоглосон” гэсэн байдаг.

Харин түүнийг олон улсад алдаршуулсан кино бол яах араггүй “Аз жаргалын хэлтэрхий” юм.  Тус кино дэлхийн 80 гаруй оронд гарсан байдаг. Гэхдээ тэрээр “Миний бүтээсэн дүрүүдийн аль нь ч би биш. Өөрөөр хэлбэл Жихан Гюрпьнар, эсвэл Али Каппаны зан чанарын аль нь ч надад байхгүй” хэмээж байжээ.

Түүний тоглосон өөр алдартай кинонуудаас дурдвал “Sessiz Fırtına”, “Öyle Bir Geçer Zaman ki”, мөн бидний сайн мэдэх “Истанбулын нууц” юм.

Түүний эхнэрийг Дидем Петеккаяа гэдэг бөгөөд тэд нэг хүүтэй. Түүнийг хувийн амьдралынхаа талаар харьцангуй нээлттэй  ярьдаг хүн гэлцдэг. Тэрээр заримдаа сэтгүүлчдийг гэртээ хүртэл урьж, асуултад нь хариулдаг аж.

Алдарт жүжигчин нэгэн ярилцлагадаа мөнгө олохын тулд өмнө нь бармен, худалдагч, цэцэрлэгчийн ажил хийдэг байсан тухайгаа хүртэл ярьсан байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд