No menu items!
HomeОнцлохБ.Энхбаяр: Төрийн байгууллагууд өөрийн газарт хувийн орон сууц барьдгийг болиулах хэрэгтэй

Б.Энхбаяр: Төрийн байгууллагууд өөрийн газарт хувийн орон сууц барьдгийг болиулах хэрэгтэй

-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар БЗД-т ажиллалаа.

Энэ үеэр, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Хоёр асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Мэдээж Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудадал бол замын хөдөлгөөний түгжрэл. Үүнд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол төлөвлөлтгүй байдал.

БЗД-ийн 26 дугаар хороо нийслэлийн хамгийн их хүн амтай хороо. 31 мянган хүн амтайгаас 18 хүртэлх насны 11 мянган хүүхэд бий. Энэ хорооны замын эсрэг талд БЗД-ийн 25 дугаар хороо байгаа. Энд 18 хүртэлх насны долоон мянган хүүхэд бий. Ингээд замын наана цаана хоёр 18 мянган хүүхэд байна. Эдгээр хүүхдэд улсын сургууль, цэцэрлэг нэг ч байхгүй. Ийм том газар сургууль, цэцэрлэг байхгүй учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ хотын өнцөг булан руу зөөж байгаа юм. 

БЗД-ийн 26, 25 дугаар хороонд тус тус ганцхан газар байгаа. БЗД-ийн 26 дугаар хороонд шүүхийн шийдвэр нь гарсан Олимп хотхон, 7,500 мкв газар байна. БЗД-ийн 25 дугаар хороонд замын цагдаагийн журмын хашаа бий. Энэ хашаанд тээврийн цагдаагийн газар 10 давхар оффис барина гэсэн.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг санаачилсан. Гл асуудал нь Төрийн байгууллагууд газраа хувийн газар гээд барилга байгууламж байрьдаг. Сургууль, цэцэрлэг барих боломжтой үлдсэн газруудад орон сууц барьж зараад байна. Тиймээс Засгийн газар ямар нэгэн шийдвэр гаргаж, ямар ч тохиолдолд Төрийн байгууллагууд өөрийн газарт хувийн орон сууц барьдгийг болиулах хэрэгтэй. Хувийн өмч гэж үзээд байх юм гэтэл энэ чинь нийтийн өмч шүү дээ” гэлээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэдэн айлын хэдэн мкв ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг , өрхийн эмнэлэг байх вэ гэдгийг хатуу стандарт тогтоох хэрэгтэй. Иргэд болон хувийн хэвшлийнхний буруу биш. Аль болох ашигтай зүйл рүү явсан 30 жилтэй нүүр тулчихаад байна. Цаашид ингэж явах боломжгүй учраас цаг алдалгүй нэгдсэн стандартад  оруулах нь чухал. Улаанбаатар хотын түвшинд шийдэж чадахгүй бол УИХ шийднэ. Төрийн байгууллагуудад өөрийн газарт барилга барихыг хориглосон шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргаж болно. Цаашид ингэж явбал бид дийлэхээ болино. Улаанбааар хотыг нүүлгэн шилжүүлнэ гэдэг хэцүү” гэлээ. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “”Нэг хот-нэг стандарт” бодлогын бичиг баримт батлагдаад явж байна. Замын цагдаагийн орчим төлөвлөлт тааруухан байсан гэдэг нь гэр хорооллын иргэдээс тухайн ААН-үүд нь газрыг нь худалдаж аваад өөрсдөө төлөвлөлтөө хийснээр бодлогын том алдаа гарсан. Үүнийг засахын тулд “нэг хот, нэг стандарт”-ыг хэрэгжүүлж байгаа. Тухайн газрын төлөвлөлтийг ерөнхий төлөвлөгөөний газартай ярьж байгаад шийдүүлье гэж бодож байна” гэв. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:  Замын цагдаагийн газрын асуудлыг хотын захиргаа дангаараа шийдэж чадахгүй. Учир нь Хууль зүйн яамны харьяа учраас Засгийн газар л шийдэх ёстой болчихоод байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд