No menu items!
HomeХүмүүсҮзэсгэлэнт жүжигчин Жон Ин А

Үзэсгэлэнт жүжигчин Жон Ин А

-

“Хаан бид хоёр”, “Зуун жилийн өв залгамжлагч”,“Миний охин Ким Са Вол”, “Хайр цэцэглэсэн хотхон” зэрэг драмуудаар олны танил болсон жүжигчин Жон Ин А-гын талаарх баримтуудыг хүргэж байна.

Тэрээр 1965 онд төржээ. Soongeui охидын ахлах сургуулийг төгсөж, Чун-Ангийн Их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. 

Анх “Тал хээрийн одод” кинонд тоглож, 1985 оноос олонд танигдаж эхэлсэн бөгөөд “Ladies of the Palace” киноны хатны дүр нь олны анхаарлыг нэлээд татсан. Энэхүү дүрээрээ 2001 онд SBS телевизийн “Drama Awards”, “Best of the Grand Prize” шагналуудыг хүртсэн байна. Тэрээр Солонгосын алдартай телевизийн жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг.

20-оод насандаа зар сурталчилгааны модел хийж энтертайнмент салбарт хөл тавьжээ.Тэрээр 163 см өндөртэй.

2002 онд Baeksang урлагийн наадмаас “шилдэг телевизийн жүжигчин” шагналыг хүртжээ.

Тэрбээр орчин үеийн К-драмд маш олон дүрийг бүтээсэн. Тухайлбал, “Дахиад уулзах хүртэл”, “Again, My Love”, “King of Baking, Kim Takgu”, “Хаан бид хоёр”, “Зуун жилийн өв залгамжлагч”,“Миний охин Ким Са вал”, “Хайр цэцэглэсэн хотхон” зэрэг олон киног нь нэрлэж болно. Үүнээс та бид “Миний охин Ким Са Вол” киноны дүрээр нь сайн мэдэх билээ.

Тэрбээр 1989 онд өөрөөсөө 10 насаар ах Солонгосын алдарт жүжигчин Ю Дон Жентэй гэрлэж хүү охинтой болсон билээ. Тэдний аль альных нь карьер одоо эд үргэлжилж буй. Түүний нөхрийн төрөл садан дунд олны танил, чадварлаг залуу жүжигчид бий.

Тэрээр 24 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан.

Чаварлаг жүжигчинд тооцогддог тул кинонд өндөр үнээр тоглодог гэнэ. Тэрээр 2020 он 1-5 сая долларын ашиг олжээ. “Форбс”, “IMDb & Various Online”-ийн мэдээллээр 53 насандаа 123 сая долларын хөрөнгөтэй байв.

Тэрээр ганцхан удаа богино хэмжээний кинонд тоглосон нь 2007 онд дэлгэцнээ гарсан “Aega” (Love Song) юм.

KBS телевизийн “Ододтой болзоё” нэвтрүүлэгт оролцох үеэр түүнийг хамгийн эгдүүтэй, үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд