No menu items!
HomeБоловсролКүнзийн хамгийн алдартай сургаалиуд

Күнзийн хамгийн алдартай сургаалиуд

-

Дорнын их сэтгэгч Күнз хувь хүний болон төр улсын ёс суртахуун, хэм хэмжээний тухай хэлсэн сургааль үгсээрээ алдартай. Күнз хүмүүст нийгмийн харилцааны дүрэм хийгээд шударга ёс, чин сэтгэлийн тухай олон арван сургааль айлдаж байжээ. Тэдгээрээс бид өнөөдөр чухал сургаалийг онцлон хүргэж байна.

  • Зогсолтгүй үргэлжлүүл

“Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүйгээр урагшлах хэрэгтэй”

Хэрвээ та зөв зам дээр байгаа бол хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрнэ. Дараалсан хүнд хүчрийг туулах хэрэгцээ гарна.

  • Найз нөхөд чухал

“Өөрөөсөө дутуу хүнийг хэзээ ч найзаараа бүү сонго”

Найз бол таны ирээдүйн зураг. Та найзынхаа байгаа цэгт л хүрнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө зүрхэндээ галтай хүмүүсээр хүрээлүүл!

  • Сайн зүйл илүү үнэ цэнэтэй байдаг

“Үзэн ядах амархан, хайрлах хэцүү. Энэ нь бүх зүйл дээр ижилхэн үйлчилнэ. Бүх сайн сайхан зүйлийг олж авахад хэцүү байдаг бол тааруу зүйлийг хямдхан авч болно”

Муулах, шүүмжлэх амархан. Хайрлах, уучлах, өгөөмөр сэтгэл гаргахад их зүрх сэтгэл, ухаан, хичээл зүтгэл шаардана.

  • Эхлээд багаж зэвсгээ бэлд

“Хувь заяа нь оролдлого, хичээл зүтгэлээс хамаарна. Ажлаа сайжруулахыг хүссэн хүн багаж зэвсгээ сайжруулахаас эхлэх ёстой”

Күнз сургасан нь “Амжилт бэлтгэлээс хамаарна. Бэлтгэлгүй эхэлбэл алдах болно”. Амьдрал дээр юуг ч хийх байсан сайн бэлтгэл хамгаас чухал.

  • Алдаандаа харамсах хэрэггүй

Алдаж эндсэндээ шаналаад хэрэггүй. Алдаа хийх нь гэмт хэрэг биш. Алдаанаас болоод бүгдийг бүү сүйрүүл. Харин ч алдаа хийснээ тэмдэглэх хэрэгтэй!

  • Үр дагаварт анхаарлаа хандуул

“Та уурлаж бухимдсан үедээ хожмын үр дагаврыг мартаж болохгүй”

Уураа номхотгож үүнээс үүдэлтэй үр дагаварын тухай бодож сурах хэрэгтэй.

  • Залруулж сурах

“Хэрвээ зорилго биелэх боломжгүй болвол зорилгоо өөрчлөөд хэрэггүй, харин үйлдлээ өөрчил”

Алдаатайгаа эвлэрэлгүйгээр дарвуулаа солиод амжилтын зүг дахин сэлэх хэрэгтэй.

  • Бүгдээс суралц

“Хэрвээ би хоёр хүнтэй цуг замд гарвал хоёуланг нь багшаа гэж тооцно. Нэгнийх нь сайн чанарыг дуурайж нөгөөгийнх нь сул талыг сургамж болгож авна”

Чөтгөр, бурхан хоёрын аль нь ч байсан хоёулангаас нь суралцах ёстой. Хүн бүрийн амьдралын түүх сурах зүйлсээр дүүрэн байдаг. Зөвхөн боловсруулж хүлээж авах л чухал.

  • Бүхнээ зориул эсвэл бүү хий

“Амьдралынхаа турш хийсэн бүхэндээ зүрх сэтгэлээ бүрэн зориул”

Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хий, эсвэл огт бүү хий. Ажил үйлсдээ өөрийн бүх боломжоо шавхаж чадвал дараа нь харамсах зүйлгүй амьдрах болно.

1. Хүмүүнлэг чанар гэдэг сайхан үг, энэрсэн шинжтэй царай хоёроор бүрэн илрэх нь тун ховор.

2. Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. Хүмүүсийн төлөө би чин зүрхнээсээ зүтгэсэн үү? Найз нартайгаа харьцахдаа илэн далангүй байж чадсан уу? Надад зааж сургасан тэр зүйлийг би дагав уу?

3. Хэрэв өвөг дээдсээ, өнгөрсөн улирагсдаа хайрлан хүндэтгэх юм бол түмэн олонд сайн үйл шинээр бэхжмү.

4. Эзэгнэн захирагч сайн үйлсэд тулгуурлаж чадваас өөрийг нь тойрон эргэлдэж буй түмэн оддын дунд хүндтэй байрыг эзэлсэн Умардын Алтан гадас од лугаа адил аа.

5. Хэрэв зөвхөн хуулиар чангалж, шүүж цээрлүүлэхийг чухалчилбаас ард түмэн болгоомжтой болох авч ичих зовохын сэтгэлгүй байх болно. Хэрэв сайн үйлийн үндсэн дээр захирч, заншил дагасан ёс журмын дагуу цэгцэлбээс түмэн олон ичиж зовдог болох төдийгүй дуулгавартайяа дагах ажгуу.

6. Сайн үйлт хүн бол багаж зэвсэг биш.

7. Санаа өгдөггүй сургалт хэрэггүй, бас сургалтаар олоогүй санаа осолтой.

8. Бусдын санааг хэт дагах нь зөвхөн хор хүргэмү.

9. Ард олныг яаж дуулгавартай болгох вэ гэж асуухад Анхны багш (Конфузий):
-Хэрэв шударга бусчуудын дээр шударга үнэнч хүмүүсийг өргөмжлөн тавибал ард олон дуулгавартай байна. Хэрэв шударга бус хүмүүсийг шударга шулуун хүмүүсийн дээр өргөмжлөн тавибал түмэн олон үл сонсоно гэж хариулжээ.

10. Зөвхөн хүнлэг хүн л хүмүүсийг хайрлаж ч чаддаг, хүмүүст жигшин дургүйцэж ч чаддаг.

11. Хүн бүр хүсэл шуналаасаа л болж алдаанд ордог. Хүний алдааг нь анзаарч ажиглаваас түүний хүн чанарын хэмжээ нь танигдана.

12. Замд гарахаар зорьсон боловч хоол унд, хувцас хунараар гачигдана гэдгээс хулчийж буй бол тийм хүнтэй ярихын хэрэггүй

13. Буянтай хэрсүү хүн сайн үйл рүү эрмэлздэг

Шальгүй жижиг хүн орон нутгаа санадаг

Ухаантай хэрсүү хүн цээрлэл хүлээхээс буцдаггүй

Шалигүй жижиг хүн өршөөл горьдож суудаг.

14. Зөвхөн ашиг хонжоог чухалд үзвэл хор хөнөөл цугларан нэмэгддэг.

15. Буянтай сайн хүн шударга ёс руу зүтгэдэг, шальгүй жижиг санаат хүн ашиг олз руу зүтгэдэг.

16. Тэнцэхүйц сайн хүнтэй учирвал түүнтэй зэрэгцэхийг хичээ, үл бүтэх хүнтэй учирсан бол өөрийн дотор сэтгэлээ бод.

17. Эцэг, эх хоёрынхоо насны тухай байнга бодож бай. Үүнд хүүгийн баяр баясгалан, айдас түгшүүр хоёр сууж явдаг юм.

18. Хэлсэн үгээ хэрэгжүүлэхгүй болуузай хэмээн өвөг дээдэс маань дуугүй байхыг чухалчилдаг байжээ.

19. Тэвчээр нуруутай хүн алдаа бага гаргадаг.

20. Хүмүүс шударга шулуун байснаар амьд явах жамтай. Хэрэв хууран мэхлэгч этгээд амьд байж, болж бүтээд байгаа бол энэ нь санамсаргүй хэрэг.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд