No menu items!
HomeОнцлохСахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн жин нэмэхэд хүргэдэг

Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн жин нэмэхэд хүргэдэг

-

Хоолны дэглэм, амьдралын хэв маяг болон олон зуршлууд нь жин нэмэхэд нөлөөлдөг. Үүн дундаас сахарын агууламж өндөртэй хоол хүнс жингийн илүүдэлд хэрхэн нөлөөлдөг талаар дэлгэрүүлж авч үзье.

Ундаа, чихэр, жигнэмэг, чихэрлэг өглөөний хоол зэрэг сахарын агууламж өндөртэй хоол хүнс нь жин нэмэхэд хүргэдэг. Улмаар жингийн илүүдэл нь зүрхний өвчин, чихрийн шижин, болон бусад эрүүл мэндийн архаг өвчний суурь шалтгаан болдог. Сахар нь өөхний хуримтлал, жингийн илүүдэлд хүргэдэг процесс нарийн бөгөөд олон хүчин зүйлийг хамардаг.

Сахар хэрхэн жин нэмэхэд нөлөөлдөг вэ?

 “Хоосон калори”

Үйлдвэрлэгчид зарим хоол хүнс, ундаанд амт оруулах зорилгоор сахарын нэмэлт ашигладаг. Үүний нийтлэг төрөлд фруктоз, эрдэнэ шишийн сироп, чихрийн нишинг зэрэг орно.

Энэхүү чихрийн нэмэлт нь илчлэг ихтэй тул жин нэмэх шалтгаан болдог. Жишээлбэл, нийтлэг хэрэглэдэг эрдэнэ шишийн сироп нь 2 халбага тутамд (30 мл) 120 калори илчлэг агуулдаг байна.   

Нэмэлт сахар нь харьцангуй өндөр илчлэгтэй хэрнээ бие организмд хэрэгтэй амин дэм, эрдэс бодис, уураг, эслэг гэх мэт шим тэжээлийг агуулдаггүй тул “хоосон калори” гэж нэрлэгддэг.  

Зайрмаг, чихэр, жигнэмэг, хийжүүлсэн ундаа зэрэг сахарын агууламж өндөртэй хоол хүнс нь илчлэг ихтэй тул тогтмол хэрэглэснээр богино хугацаанд жин нэмэх болно.

 Цусан дахь сахар ба гормоны түвшинд нөлөөлдөг

Сахарын агууламж өндөртэй хоол хүнс нь цусан дахь сахарын түвшинг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг гэдгийг бүгд мэддэг. Хааяа хааяа хэмжээг нь тааруулж идэх нь эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй ч өдөр бүр их хэмжээгээр хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг хянахад хүндрэл үүсгэж, чихрийн шижинг архаг түвшинд хүргэх эрсдэлтэй.

Цусан дахь сахарын хэмжээ огцом ихсэхийг гипергликеми гэж нэрлэдэг бөгөөд энэ нь инсулины эсэргүүцлийг дэмжиж, улмаар жин нэмэхэд хүргэдэг. Инсулин нь нойр булчирхайгаас ялгардаг даавар бөгөөд цусан дахь сахарыг энерги болгон хувиргаж эсэд дамжуулах үндсэн үүрэгтэй. Мөн энерги хуримтлуулах ажиллагаанд оролцож, глюкозыг өөх тос эсвэл гликогены аль хэлбэрээр, хэзээ хадгалах мэдээллийг эсүүдэд дамжуулдаг.

Харин инсулины эсэргүүцэл гэдэг нь эсүүд инсулинд зохих хариу үйлдэл үзүүлэхээ больж, цусан дахь сахарын хэмжээ ихсэхийг хэлдэг. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь эсийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, үрэвслийг өдөөж, инсулины эсэргүүцлийг нэмэгдүүлж, энэхүү хор хөнөөлт мөчлөгийг үргэлжлүүлнэ. Инсулины эсэргүүцэл бий болсон ч инсулин нь өөх тос хадгалах үүрэгт оролцоотой хэвээр үлддэг тул өөхний агууламж нэмэгддэг. Үүнийг “инсулины сонгомол эсэргүүцэл” гэж нэрлэдэг аж.

Мөн цусан дахь сахарын хэмжээ болон инсулины эсэргүүцэл нь өөх тос хадгалах процесст чухал үүрэг гүйцэтгэдэг лептин дааврыг саатуулдаг. Лептин нь өлсөх мэдрэмжийг бууруулж, зохистой хооллоход нөлөөлдөг даавар юм. Сахар ихтэй хоол хүнс нь лептины эсэргүүцэлтэй холбоотой бөгөөд хоолны дуршлыг нэмэгдүүлж, жингийн илүүдэлд хүргэнэ.

Сахар ихээр агуулсан хоол хүнс цатгалан мэдрэмж төрүүлдэггүй

Бялуу, жигнэмэг, зайрмаг, чихэр, хийжүүлсэн ундаа зэрэг сахарын агууламж өндөртэй хоол хүнс нь  цусан дахь сахарын хяналтанд зайлшгүй шаардлагатай шим тэжээл болох уургийн агууламж багатай байдаг аж. Уураг бол хамгийн ихээр цатгадаг макро шим тэжээл бөгөөд хоол боловсруулах явцыг удаашруулж, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, өлсгөлөнгийн дааврыг зохицуулдаг. Тухайлбал, уураг нь хоолны дуршлыг өдөөдөг грелин дааврын түвшинг бууруулдаг бол пептид YY (PYY), глюкагонтой төстэй пептид 1 (GLP-1) гэх цатгалан мэдрэмжтэй холбоотой гормоны нийлэгжилтийг идэвхжүүлдэг.  

Нүүрс ус, сахар ихтэй хоол хүнс нь цатгалан мэдрэмж төрүүлэхгүйн улмаас хэт их идэж улмаар жин нэмэхэд хүргэдэг. Мөн сахарын агууламж өндөртэй хоол хүнсэнд эслэг бараг байдаггүй. Эслэг нь хоолны дуршлыг бууруулдаг аж.

Хэрэгцээт шим тэжээлийг алдагдуулдаг

Хэрэв хоолны дэглэмийнх нь ихэнх хэсэг сахар ихтэй хоол хүнс байвал бие махбодод чухал хэрэгцээт тэжээллэг бодисоо авч чадахгүй байх магадлалтай.

Уураг, эрүүл өөх тос, эслэг, амин дэм, эрдэс бодисууд нь тэжээллэг хоол хүнсэнд агуулагдах шим тэжээл юм. Харин сахарын агууламж өндөртэй хоол хүнсэнд эдгээр амин дэм, эрдэс бодисын агууламж муу байдаг. Тухайлбал, сахар ихтэй хоол хүнс, ундаанд антиокситант гэх мэт ашигтай нэгдлүүд байдаггүй. Харин эдгээр нь чидун жимсний тос, самар, шош, өндөгний шар, тод өнгийн ногоо, жимс зэрэгт ихээр агуулагддаг.

Антиоксидантууд нь эсийг чөлөөт радикал гэж нэрлэгддэг өндөр реактив молекулуудаас үүсэх гэмтлээс хамгаалдаг. Антиоксидант ба чөлөөт радикалуудын хоорондын тэнцвэргүй байдал нь зүрх судасны өвчин, зарим төрлийн хорт хавдар зэрэг олон янзын архаг өвчинтэй холбоотой байдаг аж.

Хэт их идэхэд хүргэнэ

Хэт их сахар, ялангуяа фруктоз ихээр агуулсан хоол хүнс хэрэглэх нь өлсгөлөн мэдрэмж төрүүлдэг  грелин гормоны түвшинг ихэсгэж, хоолны дуршил бууруулдаг пептид YY (PYY) дааврын түвшинг бууруулдаг.  Фруктоз нь тархины гипоталамус хэмээх хэсэгт нөлөөлж хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Гипоталамус нь хоолны дуршил зохицуулах, илчлэг шатаах, нүүрс ус, өөх тосны солилцоонд оролцох зэрэг олон үүргийг хариуцдаг.

Сахарын хэрэглээ нь тархины зарим хэсгийг идэвхжүүлж, таашаал, сэтгэл ханамж төрүүлснээр чихэрлэг хүнсэнд  дурлах хүслийг өдөөж, амттай, илчлэг ихтэй хоолыг илүү ихээр хэрэглэхэд хүргэдэг. Сахарын тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл нь хэт их идэх, улмаар жингийн илүүдэлд хүрэх шалтгаан юм.

Таргалалт ба архаг өвчин

Олон тооны судалгаагаар сахар их хэмжээгээр хэрэглэх нь жингийн илүүдэлд хүргэдэг гэдгийг тогтоосон. Жингийн илүүдэл нь зүрхний өвчин, чихрийн шижин, таргалалт гэх мэт олон төрлийн өвчний суур шалтгаан болдог гэдгийг дээр дурьдсан билээ. 242,000 гаруй насанд хүрэгчид, хүүхдүүдийн  дунд явуусан 30 судалгааны үр дүнг нэгтгэхэд сахартай ундаа ба таргалалтын хооронд ихээхэн харилцан хамаарал байгааг олж тогтоосон.

Сахар нь өөх тос, холестерол, триглицеридын түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд хүүхдийн зүрх судасны өвчлөл ихэсч байгаатай холбоотой аж. Мөн сахарын нэмэлт хэрэглээ нь депресст орох эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь жин нэмэхэд нөлөөлдөг.

Эх сурвалж: healthline

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд