No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхдийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тустай 11 хүнс

Хүүхдийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тустай 11 хүнс

-

Генетик нь хувь хүний ​​өндрийн 80% -ийг тодорхойлдог. Гэсэн хэдий ч судалгаагаар хүрээлэн буй орчны хүчин зүйлс (хоол тэжээл, амьдралын хэв маяг гэх мэт) нь хүний ​​өндөрт нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Тиймээс бид хүүхдийнхээ хэрэглэж буй хүнсэнд анхаарлаа хандуулж байх нь зүйтэй.

1. Өндөг

Өндөг бол уураг, рибофлавин, биотин, төмрийн гайхалтай эх үүсвэр юм. Уураг нь эсийн өсөлт, хөгжилд  чухал нөлөө үзүүлдэг. Судалгаанаас харахад тодорхой хугацааны туршид өндөр уураг агуулсан хоол тэжээл хэрэглэж байсан хүүхдүүд бусадтай харьцуулахад өсөлт нь хамаагүй илүү байсан ажээ.  

2. Сүү, сүүн бүтээгдэхүүн

Сүүнд кальци, уураг агуулагддаг бөгөөд энэ нь ясанд маш сайн нөлөөтэй. Бяслаг, тараг, аарц гэх мэт сүүн бүтээгдэхүүн нь кальци, витаминаар баялаг тул хүүхдийн ясны эрдэсжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

3. Шар буурцаг

Шар буурцаг нь уургаар баялаг хүнс юм. Энэ нь ясны бат бөх чанарыг сайжруулж, өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Гэхдээ хүүхдийн өсөлтөд хэрхэн нөлөөлж буй талаар олон судалгаа шаардлагатай байгааг хэлэх нь зүйтэй.  

4. Тахианы мах

Тахианы мах нь уургийн сайн эх үүсвэр бөгөөд В бүлгийн витамин (голчлон тиамин, Витамин В6, пантотений хүчил) агуулдаг. Та хүүхдийнхээ уургийн хэрэглээг сайжруулахын тулд тахианы махыг ашиглан олон төрлийн хоол хийгээрэй.

5. Ногоон өнгийн навчит ногоо

Ногоон өнгийн навчит ногоо нь таны хүүхдийн кальциар хангаж өгөх болно. Навчит ногоонд агуулагдах кальци нь ясанд шингэж, улмаар өсөх процесст эерэг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, 180 гр бууцай нь 6.43 мг төмөр агуулдаг ажээ.  

6. Лууван

Лууван нь бета-каротинаар баялаг бөгөөд кальцийг ясанд шингэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Салат, зуушинд түүхий лууван хэрэглэж, эсвэл шүүсийг уувал үр дүнд хүрнэ.

7. Жимс

Жимс нь амин дэм, эрдэс бодисоор баялаг бөгөөд дархлаа сайжруулж, өсөлтийг хурдасгадаг чухал микро элементүүд агуулдаг. Хүүхдэдээ өдөр бүр 1-2 порц жимс өгч хэвшээрэй. Хэрэгцээг нь хангахын тулд өдөр бүр өөр өөр төрлийн жимс жимсгэнэ өгөх нь зүйтэй.

8. Бүхэл үр тариа

Бүхэл үр тариа нь витамин В, магни, селен, цайр, төмрөөр баялаг бөгөөд бага хэмжээний кальци агуулдаг. Эдгээр бүх эрдэс бодисууд нь ясны өсөлт, эрдэсжилтэд зайлшгүй шаардлагатай байдаг. Та хүүхдүүддээ бүхэл үрийн талх, гоймон, овьёос өгч болно.

9. Тараг

Тараг нь тэжээллэг чанартай бөгөөд уураг, кальци, Д аминдэм, цайрын сайн эх үүсвэр юм. Мөн түүнд агуулагдах пробиотик нь хүүхдийн гэдэс, ходоодонд сайнаар нөлөөлдөг. Хэрэв таны хүүхдүүд тараг уух дургүй бол уураг, кальци, Д аминдэмээр бяслагийг санал болгоорой.

10. Cамар

Самар нь амин дэм, эрдэс бодис, эрүүл өөх тос, уураг агуулдаг. Түүнд агуулагдах Омега-3 тосны хүчил нь ясны бат бөх байдалд хамгийн их нөлөөлдөг байна. Мөн самар дахь уургууд нь таны хүүхдийн өсөлт хөгжилтөд нэн чухал үүрэгтэй. Хүүхдэдээ өдөрт 15 гр самар өгч байгаарай.

11. Шош

Төрөл бүрийн шошнууд нь уургийн маш сайн эх үүсвэр болдог. Мөн үр тариа бусад эрүүл хүнстэй хослуулбал хоол боловсруулалт сайн явагдахаас гадна өсөлтөд тусалдаг байна.

Эх сурвалж: stylecraze

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд